Таеквондочдод Хөх хотын дэвжээ хатуухан байна
БНХАУ-ын Хөх Хотод энэ сарын 6-нд эхэлсэн Олимпийн таеквондогийн 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразил, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Египет, Монгол зэрэг 39 орны 400 гаруй тамирчин өрсөлдөж байгаа билээ.
 
Есөн өдөр үргэлжилж энэ сарын 14-нд өндөрлөх тус тэмцээнд манай улсын баг тамирчдыг БНСУ-ын найман удаагийн аварга, дэлхийн цомын аварга, Монголын олимпийн таеквондогийн шигшээ багийн туслах дасгалжуулагч Хо Ин Ён, Монголын олимпийн таеквондогийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Эрдэнэбаатар нар ахалж байгаа юм.
 
Энэ удаагийн тэмцээнд монголын оюутны шигшээ багийн эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд тэмцээний салхийг манай баг тамирчдын зүгээс ганцаарчилсан тулааны төрөлд эрэгтэй 68 кг-ийн жинд Б.Сэргэлэнбат хагалан БНСУ-ын тамирчин Шин Дон Юнтэй тулалдсан юм. Тэрбээр эхний тулаандаа 8:1- ээр ялагдал хүлээсэн. Ер нь эхний өдрийн учраагаа монголын тамирчид бараагүй гэхэд болно. Түүний дараа эмэгтэйчүүдийн 57 кг жинд З.Оюунбилэг хүч үзсэн ч тэрбээр Бразил улсын Сэлидиен Кристина Карниэротой учраа таарч 9:1-ээр мөн л ялагдал хүлээсэн. Мөн эрэгтэйчүүдийн 54 кг жинд тоглосон Б.Баатархүү Турк улсын тамирчин Ибрахим Этхэм Лактай тулалдаж 9:2- оор хожигдсон юм. Харин эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд БНСУ-ын тамирчин Хуй Юн Чон, 57кг-д Японы Маюу Хамада нар алт, эрэгтэйчүүдийн 54 кг-д Филипин улсын тамирчин Францис Агожо, 68 кг-д Францын Райху Чин нар түрүүлжээ.
 
Харин өчигдөр эмэгтэй 49, 67кг, эрэгтэй 58, 80 кг- ийн жингийн тулаанууд болсон. Эрэгтэй 58 кг жинд М.Түмэнбаяр ОХУ-ын Даниел Павловтой учраа таарч 6:2 онооны харьцаатайгаар хожиж хүрэл медалийн төлөө Мексик улсын тамирчинтай тоглоно. 80 кг жинд Б.Түвшинжаргал Турк улсын тамирчинтай тулалдаж 12:5 харьцаатайгаар хожигдлоо. Мөн эмэгтэйчүүдийн 49 кг- ийн жинд С.Янжинлхам БНСУ-ын тамирчинтай тулалдаж 5:3-ийн харь­цаатайгаар хожигдол хүлээв.
Тэгвэл өнөөдөр 74 кг- ийн жинд Э.Энхтулга Тайландын, +87 кг-ын жинд Ө.Амартүвшин БНХАУ-ын тамирчинтай, тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш эмэгтэйчүүдийн 53 кг жинд И.Одсүрэн Оман улсын тамирчинтай , эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд П.Тэмүүжин БНХАУ- ын тамирчинтай тус тус тулалдах юм. Мөн энэ өдөр багийн тулааны тэмцээнд манай зургаан эрэгтэй тамирчин оролцоно. Эдгээр тамирчдын дунд Оюутны Азийн аварга, Азийн цомын аварга зэрэг шилдэг залуу тамирчид багтаад байгаа юм.
 
Дашрамд сонирхуулахад Олимпийн таеквондогийн 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах энэ тэмцээнийн эхний тэмцээн болох сэлэмтэй тулааны төрөлд манай тамирчид оролцоогүй юм. Харин тус тэмцээний шүүгчдийн хяналтын зөвлөлийн гишүүнээр Монголын оюутны таеквондогийн ерөнхийлөгч Ж.Алдарбаяр ажиллаж байгаагаараа онцлог юм.
Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.