Монгол кино анх удаа Вьетнамд нээлтээ хийхээр боллоо
ДОЗ энтертайнмэнтын бүтээл Кино Шиг Амьдрал
 
“ДОЗ” энтертайнмент саяхан “КИНО ШИГ АМЬДРАЛ” уран сайхны киногоо Монголынхоо үзэгчдэд хүргэж байсан нь саяхан билээ. Тэдний хувьд гадаад оронд кино хийдэг болоод удаж байгаа бөгөөд харин одоо энэхүү кино нь Вьетнамын үзэгчдийн хүртээл болж байгаа юм байна. Энэ киноны зураг авалтыг Вьетнам улсад хийсэн бөгөөд киног бүтээгчид 2014 оны 6 дугаар сарын 13 ны өдөр 19:00 цагт БНСВУ-ын Үндэсний Кино Театрт нээж байгаа таатай үйл явдал болж байна. Энэ өдөр МҮКУАкадемийн дээд шагнал гардуулах Академи авардсын ёслол болж байгаа бөгөөд “ДОЗ” энтертайнмент Монголын кино уран бүтээлчдэд дахин нэг шинэ гарц гаргаж байгаа хэрэг юм. Учир нь Вьетнам Монголын кино урлагын түүхэнд хоёр орны уран бүтээлчид анх удаа хамтран кино хийсэн бөгөөд мөн анх удаа Монгол улсын кино Вьетнамын дэлгэцэнд гарч байгаа юм. Мөн энэ жил Монгол Вьетнамын дипломат харилцаа үүссэний 60 жилийн ой тохиож байгаатай энэхүү киноны нээлт давхцаж байгаагаараа онцлог юм. Тус нээлтийн ажиллагаанд Вьетнам улсын Соёл,Спорт,Аялал Жуулчлалын дэд сайд болон Кино хорооны дарга бусад албаны төлөөлөгчид оролцон нээлтийн ажиллагааг нээж үг хэлэх юм байна. Энэхүү уран бүтээлийг Монгол улсаас БНСВУ- д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Энхбат болон 3 дугаар нарийн бичгийн дарга хатагтай Цолмон нар зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн бөгөөд Монгол улсынхаа кино урлагаар дамжуулж Монголын соёл урлагыг гадаад оронд сурталчилах үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Энэхүү киноны нээлтийг хийхийн тулд “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” “АМЬДРАХ ТАСАЛБАР” “ДҮҮЛЭН НИС “ зэрэг уран бүтээлүүдийг хийж байсан “ДОЗ” энтертайнментийг сонгосонд кино бүтээгчид гүн талархал илэрхийлээд өөрийн орны олон сайн кино уран бүтээлчид байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн энэ өдөр зохиогдож буй академи авардсд оролцож байгаа кино уран бүтээлчид болон МҮКУАкадеми, Кино урлагын зөвлөлд амжилт хүсэн илүү ихийг хийхийн төлөө алдаа оноон дундуур өөрсдийн хүчээр зүтгэж байгаа кино бүтээгчиддээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөгөөд Академийн авардст амжилт хүссэн байна.











Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тариаланч эмэгтэй 2014-06-17 05:35:49
    Сайн байна DOZ-хон баяр хүргэе.Бас амжилт хүсье.
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • asdasdasdasd 2014-06-13 12:48:42
    sain bna
    103.10.23.94
    Мэдэгдсэн Хариулах
  • dddddd 2014-06-13 03:55:58
    Хүнд үзүүлхэд ичиж үхмээр юм бгаа да)
    202.21.106.110
    Мэдэгдсэн Хариулах
    • kkkkkkkkkk 2014-06-17 08:22:57
      TENEGT CHI
      124.158.95.5
      Мэдэгдсэн Хариулах