АШУҮИС  ШӨХТГ-ын шаардлагыг биелүүлэхээ мэдэгджээ
ШӨХТГ-ын даргын 1/39 тоот удирдамжийн дагуу зарим их дээд сургуулиудын төлбөр, хураамж тогтоосон шийдвэр, суралцагчидтай байгуулсан гэрээ болон холбогдох дүрэм журам, тогтоол, тушаал гэх мэт шийдвэрүүд нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсэн билээ. Уг хуралтай холбогдуулан АШУҮИС-ын захирал Г.Батбаатар, тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, санхүүгийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Содномцогт нар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай уулзаж нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагын зүгээс төрийн байгууллагын хяналт шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрч удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулан дотоод нөөц боломжоо судлан үзэж сургалтын төлбөрийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж хариу өгнө гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн өөрийн сургуулийн оюутнуудад нэгдсэн байдлаар халаад болон футболк худалдсан асуудлыг таслан зогсоосноо мэдэгдэж, хичээл ороогүй боловч нөхөлтийн төлбөр гэж авдаг асуудлыг нэг мөр зогсоосон тухайгаа өгүүлсэн юм. 
АШУҮИС нь оюутнууд болон эцэг эхчүүдийн санаа бодлыг байнга дээдлэн ажилладаг бөгөөд төрийн байгууллагын шийдвэрийг хүндлэн нийгэмд хүлээх үүргээ анхаарч ажилладагаа мөн  илэрхийлжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • rapide 2017-07-03 09:37:03
    Хууль ёсны зээл олгох явдал хэрэглэгчийн хувьд үргэлж хүндрэлтэй асуудал болсоор ирсэн бол зээл авах тухай асуудал бүр хэрэглэгчдийн толгойны өвчин болсон. ...
    207.154.244.82
    Мэдэгдсэн Хариулах
  • ХЖЫЭ 2015-09-30 06:57:57
    АШУҮ ЮУНЫ ИХ СУРГУУЛЬ ВЭ ОЙЛГОСОНГҮЙ
    202.179.20.118
    Мэдэгдсэн Хариулах
  • ... 2015-09-29 06:32:12
    shalgalt uzeed shaldaa buujee anhnaasaa tiim yum hiihgui baihgui yasan yum be
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах