ДАШТ-ний анхны тоглолтын шилдгээр Неймар тодорлоо
Хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ. Нээлтийн тоглолт манай  цагаар 04:00 цагаас зохион байгуулагч орон Бразилийн шигшээ болон Хорватын шигшээ багийн тоглолтоор эхэллээ. Нээлтийн тоглолтонд Бразил 3:1-ийн харьцаатай өрсөлдөгч багаа буулган авсан. Эхний гоолыг Бразилийн багийн хамгаалагч Марсело өөрийн хаалгандаа авто гоол хийсэн. Ингээд Бразилчууд 1:0-ээр хожигдож эхэлсэн. Гэвч 29 дахь минутанд анхны ДАШТ-дээ оролцож буй зохион байгуулагч орны гол найдвар болоод байгаа Неймар тооны харьцааг тэнцүүллээ. Тоглолтын хоёрдугаар үед Хорватын багийнхан торгуулийн талбайдаа Фред дээр алдаа гаргаснаар Бразилчууд пенальт зохих эрхтэй болж Неймар боломжийг 100 хувь ашиглаж багтаа тэргүүллийг авчирлаа. Харин тоглолтын дараа энэхүү пеналтыг заах ёсгүй байсан хэмээн Хорватын шигшээ багийн дасгалжуулагч болон тоглогчид мэдэгдлээ. Олон улсын спортын хэвлэлүүд ч Фредийг жүжигчин хэмээн бичиж эхэллээ. Ингээд тоглолтын цаг дуусах мөчид Бразилийн шигшээ багийн тоглогч Оскар сөрөг довтолгоогоор гоолдож Бразил 3:1-ийн харьцаатай ялалт байгууллаа. Ингээд энэ тоглолтонд дубль хийсэн Неймар ДАШТ-ний мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд энэ тоглолтын шилдэг тоглогчоор шалгарчээ. Түүний хувьд ДАШТ-ний анхны тоглолтондоо оролцсон бөгөөд нэг шар хуудас авсан юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.