Ангела Меркель НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?
Энэ тухай Германы хамгийн олон хувь хэвлэгдэн борлогддог, хамгийн олон уншигчтай “Bild” сонин бичсэн байна.
 
Нэг талаас Канцлер Ангела Меркель гурван удаа энэ өндөр албан тушаалд сонгогдсоны дараагаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож магадгүй тухай яриа тасрахгүй байгаа. Нөгөө талаас Меркель өөрөө ойрын хүрээлэл дундаа ярихдаа сонгуульд ялагдаж эсвэл огцрохоос өөр аргагүй нөхцөл байдалд орох замаар бус харин өөрийн шийдвэрээр Канцлерын суудлаас буух хүсэлтэй байгаагаа хэлж байсан гэнэ. Тэгээд ч саяхан 60 хүрсэн Ангела Меркелийг тушаалаасаа буунгуутаа улс төрийн тэтгэвэртээ сууж, сарнай цэцэг тариалдаг жирийн хүн болно гэдэгт хэн ч итгэхгүй байгаа. Ингээд ч зогсохгүй, дэлхийн улс төрийн дээд лигт тоглож байсан хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг ашиг тус өгөх ажилд томилж байх хэрэгтэй гэж Германы сонин үзэж байна.
 
Харин Берлин дэх ХБНГУ-ын Канцлерын албанаас гарвал НҮБ-ыг эс тооцвол энэ өндөр ур чадвар шаардлагатай суудал тийм ч олон биш. Дээр нь нөхцөл байдал ч үүнд тун тохиромжтой байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Меркель нь нутагтаа рейтингээ эрчимтэй алдаж байгаа бол Нью-Йоркт буюу НҮБ-ын түвшинд нэр хүндтэй хэвээр байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей ч үүний гэрч бөгөөд тэнд Ангела Меркелийг “дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй” гэсэн түвшинд хүндэлж, үгийг нь анхааралтай сонсож байгаа гэдгийг “Bild” онцолжээ.
 
НҮБ дотор ч Меркелийг Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд нэр дэвшүүлэхийг дэмжигчид цөөнгүй байгаа гэнэ. Жишээлэхэд, НҮБ-д саяхан “Woman SG” буюу “Эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга” гэсэн компанит ажил эхэлсэн. Энэ ажлыг санаачлагч, оролцогчид нь НҮБ-ын даргаар найман эрэгтэй дараалан сонгогдсон тул дараагийн дарга нь эмэгтэй хүн болох ёстой гэсэн байр суурийг дэмжиж байгаа аж. Бодит байдал дээр ч ийм боломж бий. Учир нь, одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны бүрэн эрх 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Түүний  орыг авах боломжтой эмэгтэйчүүдийн жагсаалтад Ангела Меркелийн нэр ч байгаа.
 
“Woman SG” хөдөлгөөний нэг оролцогч  Меркелийг  “Тэрээр хамгийн төгс нэр дэвшигч болж чадна” гэж мэдэгдсэн. Эмэгтэй нэр дэвшигчдийн жагсаалтад Олон улсын валютын сангийн тэргүүн 59 настай Кристин Лагард, Европын холбооны Гадаад харилцааны тэргүүн 59-н настай Кэтрин Эштон, Литвын Ерөнхийлөгч Далия Грибаускайте гэсэн хүмүүс байна. Үүнээс гадна олон орон төрийн түвшинд эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай болохыг дэмжиж байгаа. Одоогоор эмэгтэй “генсек”-тэй болохыг дэлхийн 40 гаруй улс дэмжиж гарын үсгээ зурсан.
 
Өдийг хүртэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг хамгийн нөлөө бүхий цөөн хэдэн орны нууц тохиролцоо, зөвшилцлөөр тодорхойлж ирсэн бөгөөд дээр нь нэр дэвшигч НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр 2/3 санал авч,  Их Британи, ОХУ, БНХАУ, АНУ, Франц гэсэн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн бүгдийн дэмжлэгийг авах ёстой.
 
Ангела Меркелийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоход тохиолдох хамгийн том саад нь Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүдийн бүгдийн саналыг авахтай ёстой гэдгээс үүднэ гэж “Bild” сонин үзжээ. Учир нь, Украйны хямралыг шийдэх тал дээр хамгийн хатуу байр суурь баримталж байгаа хүнийг Оросын Ерөнхийлөгч Путин дэлхийн хамгийн нөлөөтэй байгууллага болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдохыг дэмжинэ гэдэг эргэлзээтэй гэнэ. Тэгээд ч Аюулгүйн зөвлөлийн гишүүд нь энэ албан тушаалд өөрийн гэсэн байр суурь, үзэл бодолтой, нөлөө бүхий хүн байлгах дургүй. Ийм нөхцөлд дэлхийн түвшин дэх Германы одоогийн нөлөө, нэр хүндийг бодолцож үзвэл Ангела Меркель нь байдаг л нэг Ерөнхий нарийн бичгийн дарга гэхээс илүүтэйгээр “генерал” байж таарах гээд байна гэж “Bild” сонин бичжээ.
 
Эх сурвалж: “Bild”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zuv 2015-10-05 10:43:31
    ene emegteig demjij bna
  • иргэн 2015-10-02 00:34:13
    Манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж элбэгхэн хийчих ажил шүү.НЭрийг нь дэвшүүлэх хэрэгтэй бус уу.
  • яяя 2015-10-01 23:26:06
    Баянсэлэнгийг дэвшүүлье, цаадах чинь хэмжээгээ мэдэхгүй алж өгөх болов уу
  • Zochin 2015-10-01 07:26:35
    Benz erdenechimegiig devshuul!
  • манайх 2015-10-01 05:42:22
    манайх юугаараа дутдаг юм. эмэгтэй улстөрчдийнхөө нэгийг дэвшүүлж болно шд