Палестины далбаа анх удаа НҮБ-д мандлаа
Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар хурал болж байгаа билээ. Тэгвэл өнгөрөгч сарын 30-ны өдөр Палестины төрийн далбаа НҮБ-ын байрны гадна бусад орнуудын төрийн далбаатай анх удаагаа эн зэрэгцэн намирчээ. Энэ бол есдүгээр сарын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар батлагдсан бэлгэдлийн чанартай арга хэмжээ байсан юм.

Улаан, хар, цагаан, ногоон өнгөнүүдээс бүрдэх Палестины далбаа өнгөрсөн сарын 30-ны өдрийн 13.15 цагт НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд мандсан байна. Палестины хувьд тусгаар тогтносон улс болсоны илэрхийлэл болсон төрийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нарын албаны зочид төлөөлөгчид оролцжээ.

Палестины автономит засаглалын тэргүүн Махмуд Аббас энэ үеэр цугласан олонд хандан “Энэ түүхэн мөчид энэ талбайд цугларсан бүх ахан дүүсдээ чангаас чанга хэлээрэй. Бидний мөн чанарын бэлгэ тэмдэг учраас Палестины далбааг өндөрт өргөх хэрэгтэй шүү” хэмээн баяртайгаар хэлжээ.  НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн сарын 10-ны өдөр хуралдаж, НҮБ-д Палестины төрийн далбааг бусад гишүүн орнуудын төрийн далбааны хамт мандуулах эсэх асуудлаар санал хурааж байсан билээ. Энэ санал хураалтаар 119 орон Палестины төрийн далбааг НҮБ-д байх ёстой гэж үзсэн бол найман орон хүчтэй эсэргүүцэж байв. Мэдээж эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээнд Австрали, АНУ, Израил зэрэг улсууд байсан юм. Харин 45 улс түдгэлзсэн хариу өгсөн байдаг.

Израил, АНУ-ын зүгээс  энх тайваны үйлст хувь нэмрээ оруулах зорилгогүй гэсэн шалтгаанаар Палестины  далбааг мандуулахыг эрс эсэргүүцэж байсан аж.  Ийнхүү НҮБ-ын төв байрны өмнөх олон орны төрийн далбааны хажууд Палестины төрийн далбаа анх удаа мандлаа. НҮБ дэх Палестины төлөөлөгч Рияд Мансурын тэмдэглэснээр энэ удаагийн онцгой үйл явдал  Палестин улсыг хүлээн зөвшөөрүүлэх, тусгаар тогтнолоо бататгахад чухал ач холбогдолтой аж. Эргэн сануулахад, НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 онд Палестинд гишүүн бус ажиглагч орны статус олгосон нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд том дэмжлэг болсон юм.

Үүний дараа өнгөрсөн онд Палестины тусгаар тогтнолыг 20 гаруй орон хүлээн зөвшөөрсөн нь Израилийн зүгээс хүчтэй эсэргүүцэл хүлээсэн юм. Хамгийн сүүлд  Ватикан өнгөрсөн тавдугаар сард Палестин улсыг хүлээн зөвшөөрснөөр нийт 135 орон палестинчуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • h 2015-10-11 15:34:26
    Azta l bna uhtlee temcej bj hurlee harin manaihiig buulguul taarnadaa tend tugta bsnii hereg gej alga taj bga uls
    103.229.123.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-10-02 07:45:13
    Сайхан мэдээ байна. Улс орнууд цөөхөн хүн амтай, хөгжил буурай байж болно. Энэ байдлаасаа болоод бусдад газар нутгаа болон эрх чөлөөгөө алдаж болохгүй юм.Амжилт...
    199.49.15.128
    Мэдэгдсэн Хариулах