Уран баримлын наадмын үеэр урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна
Нийслэлд анх удаа уран баримлын наадмыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Эрдэнэбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Уран баримлын наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Энэ ажил маань нийслэл хотын 375 жилийн ойн хүрээнд хийгдэх ажилд туссан. Зорилго нь нийслэлийн уран баримал, хөшөө, дурсгал, барилга байгууламжийн гаднах өнгө үзэмжийг сайжруулахад мэргэжлийн уран бүтээлчдээр зориулалтын бүтээлийг хийлгэх юм. Мөн хотын тохижилт, хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах зорилготой. Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 21-ний өдөр болно. Энэ хүрээнд Монгол соёл арга хэмжээг явуулан уран баримлыг тэмдэгжүүлэх болон 3D хэмжээст зургийг гудамж, талбай дээр зурна.
 
-Бүтээлчдийн санаануудаас 30-ийг нь сонгон хийлгэнэ гэсэн. Үүнээс өөр арга хэмжээ бий юу?
 
-Үүнтэй холбогдуулан Захирагчийн ажлын албаны зүгээс хоёр удаа уулзалт, зөвлөгөөн хийсэн. Уулзалтын үеэр энэ төрлийн наадмыг хийх хэрэгтэй байна гэсэн саналууд гарсан. Гаднын улсуудад наадам зохион байгуулж гаднын болон дотоодын иргэд оролцдог. Тиймээс саналын дагуу урлаг ойлгодог, дэмжиж байгаа аж ахуйн нэгжүүд байдаг юм билээ. Ингээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх долдугаар сарын 5-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах хэсгийн хүрээнд уран бүтээлчдийн эх загварыг барих үйл ажиллагаа явагдана. Энэ үеэр төрөл бүрийн соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулна. Удахгүй нарийн хөтөлбөр нь гарах байх. Тэр үед олон нийтэд хөтөлбөрийг танилцуулна.
 
Тухайлбал, боди арт гэх мэт хүмүүсийн сонирхол татах олон арга хэмжээ байна. Дашрамд сонирхуулахад уг үйл ажиллагаа наадмын өмнө зохион байгуулагдаж байгаа онцлог бий. Тиймээс хамтран ажиллах байгууллагуудын оролцох боломж нээлттэй байна. Харин оролцох хүсэлтэй байгууллагууд бидэнд оролцох хүсэлтээ өгч болох юм. Ингэснээр орон нутгаас улсын баярыг үзэх гэсэн хүмүүст сонирхолтой байх болно.
 
-Баримал барих материалыг уран бүтээлчид бэлдэх үү?
 
-Хотоос гаргаж өгнө. Мөн уран бүтээлчдийн ажиллах боломжийг хангах зорилгоор хоол ундыг нь хүргэх гэх мэт үйлчилгээг үзүүлнэ.
 
-Наадам зохион бай­гуулах төсөвт хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөсөн бол?
 
-Энэхүү наадмын нийслэлийн 375 ойн хүрээнд зохион байгуулж байгаа тухай хэлсэн. Тиймээс нийслэлээс 134 сая төгрөгийн хөрөнгө төсөвлөсөн байгаа. Үүнд болзолт уралдаан зарлах, баримал хийх материал шагнал гэх мэт зүйлс орсон. Мөн удирдамжийн дагуу ивээн тэтгэгч байгууллагуудыг оролцооч ээ гэсэн санал тавьж байгаа. Тухайлбал, ивээн тэтгэгчид нэрэмжит шагналаа өгч болно. Нөгөө талаараа энэ боломж нь компаниудыг сурталчилж байгаа нэг хэлбэр болох юм.
 
-Энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулна гэсэн?
 
-Тийм. Гэхдээ дан ганц уран баримал биш дүрслэх урлагийн бусад төрлүүдээр зохион байгуулах юм.
 
-Барьсан баримлуудыг хэрхэх талаар?
 
-Ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тодорхой хэсгүүдийг үлдээхээр ярилцаж байгаа. Заримыг нь хотын нутаг дэвсгэрт байгаа бичил цэцэрлэгүүдэд байршуулна.
 
-Энэхүү наадмын хүрээнд хүний хөшөөнөөс өөр төрлийн бүтээлийг байрлуулах ажил хийнэ гэж сонссон юм байна?
 
-Энэ нь наадмын үргэлжлэл юм. Тодорхой хэмжээгээр хүн харьцаж болох, өвөрмөц шийдэлтэй баримлууд барих “Хүрээ соёл” нэртэй уралдааныг зарлаж байгаа, Тухайлбал, ямар нэгэн амьтны өвөр дээр нь сандал байх зэрэг шийдэлтэй байж болно. Уг уралдааныг нэг сарын хугацаатай зарлана. Үүний дараагаар тодорхой хэмжээний төсөв гаргаж, нийслэлд байрлуулах ажлыг хийнэ.
Нийслэл таймс
Г.Баярцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.