Цэрэг татлага маргааш эхэлнэ
Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил маргааш 00.09 цагт эхэлнэ.  Өнөөдрийн байдлаар цэрэг татлага явуулах штабын байр буюу 31 дүгээр сургуулийн бэлэн байдал бүрэн хангагджээ. Зарлан дуудах авсан залуус товлосон цагт холбогдох бичиг баримттайгаа цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй.

Цэргийн жинхэнэ албанаас түр чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байдаг бөгөөд эцэг, эх нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг харгалзах өөр хүнгүй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, 16-гаас доош настай дүүтэйгээ хоёул амьдардаг, хоёроос дээш хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн гэх мэт шалтгаанаар цэргийн албанаас түр чөлөөлөгддөг юм. Мөн цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэнийг тухайн жилд түр чөлөөлдөг байна. 18-25 насны залуусыг иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагад идэвхтэй оролцохыг Цэрэг татлагын комиссоос уриаллаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өыбөыб 2014-05-08 13:57:48
    Гоожуурнуудын тал нь эр цэргийн албанд явахад эрүүл мэндээр тэнцдэггүй гэсэн ш дээ. Жин багатай, нуруу намхан, за тэгээр янз бүрийн өвчтэй эр хүний оромцогнууд.
    103.26.194.10
    Мэдэгдсэн Хариулах
  • доржоо 2014-05-08 12:19:40
    дээр үед ноёны хүүхдүүдийн өмнөөс харцын хүүхдүүдийг цэрэгт явуулдаг байсан одоо цагт мөнгөтэйчүүдийн хүүхдүүдд 3 саяыг өгөөд цэргээс үлддэг бол мөнгөггүй ардын хүүхдүүд махан биеээрээ алба хаадаг болжээ. Мөнгөөр дүйцүүлэн алба хаана гэдгийн үнэхээр ойлго
    103.26.194.5
    Мэдэгдсэн Хариулах