Мөс хэлбэрийн мансууруулах бодис тээж явсан иргэн баригджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар энэ сарын зургааны өдөр 17.00 цагийн орчимд Монгол Улсын хилээр нэвтрэх чиглэлд нэвтэрч байсан Монгол Улсын иргэн Г-ын гар тээшийг зорчигчийн рентген аппаратаар шалгахад сэжигтэй зүйл ажиглагдсан байна.

Уг сэжигтэй гар тээшинд гаалийн хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой оролцуулан үзлэг хийсэн байна. Үзлэгээр гар тээшин дотроос өнгөгүй тунгалаг мөс хэлбэрийн зүйл гурван ширхэг, шилэн ганс, бичил жин, гуурс зэрэг зүйлс илэрсэн тул гаалийн улсын байцаагч нар эд зүйлд болон хүний биед нарийвчилсан үзлэг шалгалтийг хийсэн.

Мөс хэлбэрийн 3 талстыг ЗҮГГ-ын лабораторт шинжлүүлэхэд “methamphetamine” мансууруулах бодис болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн чанартай үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэргийн материалыг Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн байна.


/Өнгөгүй тунгалаг мөс хэлбэрийн гурван ширхэг зүйл/

ice2

/Шилэн ганс, гуурс гэх зүйлс/

ice3

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.