П.Тэмүүжин хүрлийн төлөө тулалдана
Олимпийн  таеквондогийн 13 дахь удаагийн дэлхийн оюутны аварга шалгаруулах  тэмцээн БНХАУ-ын Хөх Хотод 06 сарын 06-14-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд Бразил, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Монгол зэрэг 39 орны 400 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр/06 сарын 13-ны өдөр/ ганцаарчилсан тулааны эмэгтэй 53 кг жинд И.Одсүрэн Оман улсын тамирчин Юусра Аль Шоукритэй тулалдаж 9:3 онооны харьцаатайгаар хожигдлоо. Эрэгтэй 63 кг жинд ОУХМ П.Тэмүүжин эзэн орны тамирчин Пэн Жиавэнтэй тулалдаж 22:4 онооны харьцаатай илт давуу ялалт байгуулаж тэмцээний эхний хожлоо авлаа. Эрэгтэй 63 кг жинд нийт 18 тамирчин өрсөлдөж байна. Тэрээр өнөөдөр үдээс хойш Тайландын тамирчин П.Сорнсарттай тулалдана. ОУХМ П.Тэмүүжиний хувьд өнгөрөгч 05-р сард Узбекистан улсын Ташкент хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Узбекистан, Палестин улсын тамирчдыг хожин хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ли Дэ Хунд ялагдаж 5-р байранд шалгарсан юм. П.Тэмүүжин нь Тайландын тамирчинг хожвол хүрэл медаль хүртэнэ. П.Сорнсарт нь Португал, Туркийн тамирчдыг хожоод байгаа юм.

Дэлхийн оюутны аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш багийн тулаанууд болно. Багийн тулааны төрөлд манай 5 эрэгтэй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.