Х.Бат-Эрдэнэ: Хөгжлийн банк зүгээр л дотоодын мөнгийг угаагаад суугаад байна
Чуулганы хуралдаанаар гишүүд 2016 оны төсвийн тодотголтой холбоотойгоор саналаа илэрхийлсээр байна.

Б.Бат-Эрдэнэ: Ч.Сайханбилэг та хасахгүй, танахгүй бол болохгүй л гэх юм. Хэмнэнэ гэх юм. Гэтэл татвар нэмэхгүйгээр төсвөө нэмэгдүүлэх боломж байсан шүү дээ. Та Дубайд очоод Улсынхаа төсөвтэй тэнцэх мөнгийг “авахгүй ээ” гээд гарын үсэг зурчихаад ирсэн шүү дээ. Тэгчихээд ингэж ярьж байна. Та нар улсын төсөв хөрөнгө оруулалтаар нэг ч цэцэрлэг бариагүй. Орон нутгууд өөрсдөө төсвөө бодитой зөв зарцуулж байна гээд зүгээр л үрэн таран хийж байна. 
Гэтэл өнөөдөр та нар хийх төсөв ажлуудаа, улсын төсвөө бүгдийг Хөгжлийн банкруу хийчихсэн. Гэтэл тэр Хөгжлийн банк нь төсөл хөтөлбөрийн дөнгөж 30 хувийг л хийж байна. Одоо төсөл хөтөлбөр цэцэрлэг сургууль барина гэхээр концессын гэрээгээр хийнэ гэдэг. Гэтэл улс орны эдийн засаг ийм хүнд байхад ямар улс хөрөнгө оруулалт хийх юм бэ. Концессын гэрээгээр хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн юм бэ.

УИХ-ын дарга З.Энхболд: Бүгдээрээ хөнжлийнхөө хирээр хөлөө жийдэг болъё. Түүхий эдийн үнэ үргэлж өснө гэдэг ойлголтоо тогтмол байх юм шиг санадагаа болъё.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өнөөдөр манай гадаадын хөрөнгө оруулалт 0 дээр байгаа. Оюутолгойн гэрээний асуудал явж байгаа. Ирэх жилд 1,2 тэрбум орж ирнэ. Дараагийн жилээс 5-6 тэрбумын хөрөнгө оруулалт орж ирнэ. Концессоор тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийгдэж байгаа. 10 төсөл концессын гэрээ, хөрөнгө оруулалт хийгдээд байна. 
Өрийн менежментийг ирэх жилийн төсөв дээр ярина. Би тэтгэвэр тэтгэмж хасах нэмэх талаар яриагүй. Төсөв хүнд байгаа ч тэтгэврийг 10 хувь нэмсэн байгаа. 

Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн банк бол та нарын өөрсдийн чинь үүсгэн байгуулсан банк. Иргэд аж ахуй нэгждээ санхүүгийн үйлчилгээ ч явуулахгүй юм. Зүгээр л дотоодын мөнгийг угаагаад л суугаад байна. Одоо аж ахуй нэгжүүд чинь хичнээн төгрөгийн өртэй байгаа билээ. Хүнд байгаа ш дээ. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Б.Бат-Эрдэнэ таны хэлээд байгаа “Та нар” гэж хэнийг хэлээд байна вэ. Хөгжлийн банкны санхүү үйл  ажиллагаа шууд явдаггүй, арилжааны бусад банкуудаар дамжиж иргэддээ хүрдэг. 

Чуулган үргэлжилж байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zo 2015-11-27 03:43:45
    Hogjliin banknaas zeel vaah geed chadaagyi um bna l daa.Avraga ch Erdenet,Govi 2-t olon jil shahaahiij bayajsan doo,mon gazriin naimaa hangalttai hiisen shyy
    202.9.41.201
    Мэдэгдсэн Хариулах
  • аа 2015-11-25 12:16:45
    Аварга минь дээ. Ард түмэн бидний хайр хүндэтгэлийн дээд болсон сайхан монгол эр хүн минь дээ. Хүндээ хөнгөнөөс ийнхүү өгч түмний онигоо болохоо болиочээ.
    103.57.92.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2015-11-20 07:56:22
    avraga er ni khunii munguur amidardag ulger jisheegee uls orondoo kheregjuulvel yasan yum be
    202.179.20.114
    Мэдэгдсэн Хариулах
  • хөөе 2015-10-09 14:37:49
    Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ байхаа больчихсон юм уу.
    103.229.121.15
    Мэдэгдсэн Хариулах