Цэргийн цол чимэг олгодог Бүх цэргийн наадам болно
Цэргийн цол чимэг олгодог Бүх цэргийн наадам өнөөдөр 14.00 цагт Монгол бөхийн өргөөнөө эхэлнэ. Цэргийн наадамд аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглох юм байна.  Тодруулбал, "Алдар" спорт хорооноос 96, "Хилчин"-гээс 64,  "Аврагч" спорт хорооноос 48, "Эрч"-ээс 24, "Соёмбо" спорт хорооноос 24 бөх тус тус барилдах аж.

хАнх 1990 онд Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдаж, улмаар Цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадмыг жилд нэг удаа хийж байхаар шийдвэрлэн, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд оруулж өгсөн байна. Ингээд 1992 онд анхны Бүх цэргийн наадмын барилдааныг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион явуулж, 128 бөх барилдуулахад цэргийн арслан, заан, начин цолтнууд төрсөн байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.