Германы хөлбөмбөгийн домог Франц Беккенбауэрийг ОУХХ-ны ажилд 90 хоногийн турш оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. 2022 оны Дэлхийн аваргыг зохион явуулах улсын сонгууль шударга бус явагдсан эсэхийг шалгаж байгаа юм. Гэтэл Беккенбауэр энэ шалгалт, мөрдлөгөд туслахаас татгалзсан тул ийнхүү шийтгүүлсэн байна.
2022 оны Дэлхийн аваргыг зохион явуулах улсыг сонгон шалгаруулах үед Беккенбауэр ОУХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн байсан бөгөөд Катар улс энэ эрхийг авахын тулд зарим эрх бүхий албан тушаалтанд авилга өгсөн байж болзошгүй байгаа юм. Хэрэв Катар хууль бусаар энэ эрхийг авсан бол Англид шилжих магадлал өндөр байгаа тухай мэдээлэл гарч эхлээд байгаа юм. Иймээс энэ талаар хамгийн их сөхөж бичиж байгаа нь Английн хэвлэлүүд байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн