Өршөөл үзүүлэх хоёр хуулийн төслийн алийг нь хэлэлцэх вэ
Нийгэмд хүлээлт үүсгэж байгаа хуулиудын нэг бол өнгөрсөн жилийн өвлөөс эхлэн сураг нь гарсан Өршөөлийн тухай хууль юм. Хэдийгээр энэ хуулийн төслийн өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр УИХ-д өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна. Тухай үед Өршөөлийн үзүүлэх хуулийг УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар нар өргөн барьж байв.  Уг хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.

  Хуулийн төслийн 9.1.6-д заасан зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд үл хамруулахаар заасан бөгөөд энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй байхаар тусгасан байна. Хуулийн төслийн 6 дугаар зүйлд хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол хорих ялын хугацааг харгалзан эдлээгүй үлдсэн ялын 50 хувийг өршөөн хасахаар тусгажээ.  Мөн хуулийн төслийн 7 дугаар зүйлд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр, зарим хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохоор тусгасан тухай хууль санаачлагчид хэлж байсан юм.

Гэтэл энэ сарын 9-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байх. Энэ дагуу өнгөрсөн пүрэв гаригт УИХ-д өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөлд гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн шууд асрамжид байгаа 18 хүртлэх насны хүүхэдтэй эрэгтэйчүүд, ял эдэлж байхдаа хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж, тахир дутуу болсон хүмүүс, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.

Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн ялаас хоёр болон гурван жилийг өршөөн хасахаар тусгасан байна. Зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас, зарим захиргааны зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлж байгаа нь алдаж эндсэн иргэндээ төрөөс онцгой итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд, энэ нь тэдний цаашдын засрал хүмүүжилд эергээр нөлөөлнө гэж үзжээ.
Ийнхүү удаан хүлээлгэсэн Өршөөл үзүүлэх хуулийн хоёр төсөл УИХ-ын даргын гар дээр очоод байна. Тэгэхээр хоёр ижил хуулийн төслийг өргөн бариад байгаа хууль санаачлагчид ойрын үед зөвшилцлийн ширээний ард суух нь тодорхой. Ингэж гэмээн тэд хоёр хуулийн төслөө нэгтгэн ямар нэгэн маргаангүйгээр  хэлэлцүүлж эхэлнэ. Цаашлаад энэ хаврын чуулганаар амжуулж дээрх хуулийн төслийг батална. Мэдээж чинийх, минийх гэсэн маргаан нь  энэ хуулийг төслийн хэлэлцэх хугацааг хойш татахаас өөр ач холбогдолгүй гэдгийг тэд мэдэж байгаа. Тэгэхээр Засгийн газар болоод нэр бүхий гишүүдийн “ачаар” хүлээлт үүсгэсэн Өршөөл үзүүлэх хуулийн төсөл гараанаас гарах нь.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-16 12:14:32
    Mash olon ar geriig hvleelgej bnadaa bayr naadam bolloo Hurdan batlaasai mash olon hvn hvleej bnaa
    112.72.11.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-16 12:14:31
    Mash olon ar geriig hvleelgej bnadaa bayr naadam bolloo Hurdan batlaasai mash olon hvn hvleej bnaa
    112.72.11.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-16 12:14:31
    Mash olon ar geriig hvleelgej bnadaa bayr naadam bolloo Hurdan batlaasai mash olon hvn hvleej bnaa
    112.72.11.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-16 12:14:31
    Mash olon ar geriig hvleelgej bnadaa bayr naadam bolloo Hurdan batlaasai mash olon hvn hvleej bnaa
    112.72.11.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-16 12:13:28
    Hurdan batlaasai mash olon hvn hvleej bnaa
    112.72.11.115
    Мэдэгдсэн Хариулах