“Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-д 43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ
Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай.   

Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон бүтээж, Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай, орчин үеийн техник технологийн шинэ шийдэл, байгаль орчинд ээлтэй байдал, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг үзүүлэлтүүдийг зорилгоо болгон ажилласан аж ахуйн нэгжийн шаардлага хангасан бүтээн байгуулалтын ажлуудыг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шалгаруулна.

“Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-д нэр дэвшигчид материалаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлсэн бөгөөд нийт 43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.