Газрын тухай хуулийг батлах нь зөв үү
“Дэлхийн Монгол” нэгдэл: Хууль батлагдвал Монгол улсын газар нутаг цөөн тооны хүмүүсийн эзэмшилд орно
 
-Хуулийн төсөлд заасны дагуу газар олгох сертификатыг иргэдэд эзэмшүүлээд, бодит байдал дээрээ хамгийн хэрэгцээтэй газрыг хувьчлах гэж байгаа юм. Тэр тасалбарыг авсан иргэд эцэстээ газраа олж авч чадахгүй учир зарахыг хичээж эхэлнэ. Ингээд тэр тасалбарыг багахан өртөгөөр хэсэг хүмүүс худалдан авч, Монгол Улсын газар нутаг цөөн тооны хүмүүсийн эзэмшилд очих юм. Тиймээс үүний эсрэг нэгдэхээс өөр сонголт одоо үлдсэнгүй.
Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар бэлчээрийн газрыг эзэмших эрхийг тодорхой болзол, гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд нэг удаа үнэгүй олгож болно” гэж заажээ. Энэ нь малын бэлчээрийг хувь хүнд өмчлүүлэх гэж байгаа хэрэг бол “Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газар” гэсэн тусгай ангилал шинээр үүсгэсэн нь газрын зураг дээрх байгалийн баялагтай газруудыг хувьчлуулах гэсэн санаа гэж байв.
 
Хэрэв энэ хууль батлагдвал Оюу толгойн ордыг доод газартай нь хамт гадныхан үүрд өмчлөн авах бөгөөд цаашлаад алт, зэс, мөнгө, нефьт, занарын ордуудыг бүгдийг нь хувьчилж авна. Мөн ундны усны сангуудыг хувьчлан авсан этгээдээс уух усаа өндөр үнээр худалдан авах дээрээ тулж, эцэст нь Монголчууд хамгийн үржил шимгүй амьдралгүй газруудад аргагүй эрхэнд шахагдан гэрээ барьж, малаа ч бэлчээх нутаггүй болох хувь заяа хүлээж байна. Эх орон, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг устгах энэ хуулийн эсрэг нэгдэн тэмцэл эхлүүлж байна.
 
Г.Баярсайхан: Хувийн өмчтэй хүн өөрийнхөө орон зайг эдэлдэг
 
-Газрын тухай багц хууль бол маш чухал асуудал. Хүн бүхэнд газар хэрэгтэй байгаа. Түүнийг бид энэ хуулиар улам баталгаажуулж өгч байна гэсэн үг. Газрын тухай таван багц хууль байна. Газрын үндсэн суурь хууль, кадастрын тухай хууль, газар албадан чөлөөлөх гэх мэт. Монгол Улсын иргэн тэр бүр газраа өмчилж чадахгүй байгаа. Тэгэхээр нэр бүхий гишүүд Монгол Улсын иргэн газар өмчлөх тухай хуулийн шинэчилсэн төслийг бас өргөн барьсан. Энэ утгаараа иргэн газар өмчлөх эрхийн сертификаттай болж байна.
 
Үүнийг багц хуультай хамт хэлэлцээд явна. Цаашдаа шинээр автомашины зам барих, нийтийн эрх ашигт үйлчлэх олон бүтээн байгуулалтууд өрнөх болно. Улаанбаатар хотын шинэчилсэн төлөвлөгөөг хийсэн. Дахин төлөвлөлтийн шинэчилсэн төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөх хуулийн асуудал яригдаж байна. Нэрнээсээ эхлээд газар албадан чөлөөлөх гэдэг нь иргэдийн дургүйцлийг төрүүлсээр байгаа учраас анхаарал татах нь аргагүй. Иргэд эмзэг хандаж байгаа учраас анхааралтай хандах хэрэгтэй. Өмчийн эрхийн асуудалд болгоомжтой хандах ёстой. Ямар тохиолдолд газрыг чөлөөлүүлэх вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Тухайн өмчийн эзэн болон иргэдийг хохиролгүй үлдээх хэрэгтэй байгаа юм. Албадан чөлөөлснөөс болоод иргэн хохирч болохгүй учраас газрын том жижгээс хамаараад хоёр, гурван өрөө байр өгөх зэрэг сонголтыг судлах хэрэгтэй. Өмч бол ардчиллын амин сүнс. Хувийн өмчтэй хүн өөрийнхөө орон зайг эдлэдэг. Хувийн өмчид болгоомжтой хандахын тулд эргэж ярих хэрэгтэй.
 
Цаг нь болоогүй

Хоёр талын яриад байгаа асуудал хоёулаа үнэний ортой ч хамгийн гол нь цаг хугацааны хувьд оновтой байх ёстой гэдгийг бодолцох явдал. Шинэ хууль батлагдсанаар иргэн бүр газартай болж, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй болно. Энэ бол сонирхол татах зүйл яалт ч үгүй мөн. Гэвч газар дээрээ байшин шомбойлгож чадахгүй бол зарахаас өөрцгүй. Иргэдийн 70-80 хувь нь үгээгүй ядуу гэж хэлэхэд болохоор, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа одоогийн нөхцөлд энэ хуулийг баталчихвал ихэнх нь газраа бусдад худалдчихна. Монголын бүх баялгийн 90 хувь нь 200-гаадхан гэр бүлийн мэдэлд байдаг гэсэн багцаа тоо дуулддаг. Энэ үг үнэн бол хувьчилсан бүх газрын сертификат энэ нөхдүүдэд цуглах нь ойлгомжтой. Хуулийн төслийг боловсруулсан эрдэмтэн докторуудын ярьж байгаагаас харахад, эзэмшил газраа хашаалах байдлаар халдашгүй байдлыг нь хангаж болно гэсэн заалт орсон юм шиг билээ. УИХ-ын гишүүн Су.Батболд “Хэдэн үеэрээ харж хамгаалж байсан газарт нь хаа газрын нэг цагаач малтайгаа ирж буучихаад “Би Монгол Улсын иргэн, хаана ч амьдрах эрхтэй” гээд хэвтчихдэг” тухай ярьж байсан. Энэ бол асуудал мөн нь мөн, гэхдээ ягаан, цэнхэр тасалбар маягийн сертификат тарааж, ард тумний газрыг хууль ёсоор цөөн хуний гарт төвлөрүүлэх сэдэл болж чадахгүй. Өөрөөр хэлбэл, үүний цаана том эрх ашиг байгаа нь мэдрэгдээд байна.

Ардчиллын жилүүдэд “Их хувьчлал” явагдах үед мэдээлэлгүй байснаасаа болж олон иргэн хохирсон билээ. Хожим бүх юм өнгөрсний дараа “Хувьцааны талаар сайн ойлголт өгөөгүй байхдаа хувьчлат явуулсан нь алдаа байсан” хэмээн шалчигнасан ч галт тэрэг аль хэдийнэ хөдөлчнхсөн байсан. Гол нь мэдээлэлгүйдээ ч биш, ядуудаа байсан юм. Ядуу байсан учраас ач холбогдлыг нь мэдэж байсан ч үмх махны мөнгөөр өгчихсөн хүмүүс зөндөө бий.
 
2010 онд “Тавантолгойн ордоос иргэдэд хувь хүртээх” ажиллагаа юу болж дууссаныг бүгд мэднэ. “Алаагүй баавгайн арьс” гэгдсэн хувьцааг иргэдэд тарааж, иргэдийн 90 хувь нь худалдахаар шийдвэрлэж байлаа. Үүний учир нэгд, хувьцаа үр ашгаа өгөх болоогүй, хоёрт буюу хамгийн гол нь иргэд ядуу байсанд оршиж байв. Тэгвэл үүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч иргэдийн амьдрач сайжирсангүй. Харин ч дордлоо. Тэгэхээр иргэд газраа үмх махаар сольж таарна.
 
Шинэ хуульд бэлчээрийг хувьчлах талаар тусгасан байгаа. Мөн л цаг нь болоогүй. Улс орны оршин тогтнох үндэс нь газар нутаг, хүн ам байдаг. Монгол улсын хувьд энэ хоёр дээр мал сүрэг нэмэгдэңэ. Өвөл малаа бэлчээнэ гэж хадгалсан газарт нь бусдын мал орсон байхад малчид яаж “галзуурч” буу шийдэмдээ хүрдэг гээ. Хувьчлаад өгчих юм бол “Хувийн өмчийн тухай” тусгай хууль баталж халдсан этгээдийг буудахыг зөвшөөрөхийг шаардах нь зайлшгүй. Өрөөр хэлбэл, эергээсээ илүү сөрөг хандлага илүү гарах болно. Энэ учраас шинэ хууль батлахаасаа илүү одоо байгаа хуулийн үндсэн зарчмыг хэвээр үлдээж, засч сайжруулаад явах нь илүү дээр мэт санагдана.
 
Газрын тухай хуулийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд, олон нийтийн зүтгэлтнүүд “Энэ хууль бол Үндсэн хуультай эн зэрэгцэхүйц, түүнээс ч чухаг хууль. Ард түмний саналыг заавал авах ёстой” гэсэн санаа гаргах болсон. Гэхдээ энэ буруу. Ард түмэн шууд л хүлээгээд авчихна 1.5 сая төгрөг өгнө гэж амлахад л юу болсон билээ. Тиймээс арай оюунлаг хэсэг нь шийдвэрлээд явчихвал сайн сан.
 
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эх оронч 2020-12-12 11:44:26
    Тэгээд тэмцээн дээ тэмцээн тэнэг мал толгойлсон хүн арддаа ухуулах таниулж энэ нь ийм тэр нь тийм гэдгийг ойлгуулах ээ ... мао толгойлсон хүмүүс чинь ямарч тэмц...
    162.158.165.67
    Мэдэгдсэн Хариулах
  • бзбзбзбзбзбз 2014-06-17 02:50:36
    тэгээд ард түмнийхээ үгийг сонсооч. газрын хууль гэж юугаа батлах гээд байгаа юм. гадаадын иргэдэд монгол улсын газраас өмчлүүлж эзэмшүүүлэх гээд байгаа чинь эргээд хэзээ нэгэн цагт та нарт ялын тогтоол болох шийдвэр шүү гэдгийг ухаараач.
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Aagii 2014-06-16 16:25:37
    Зөв зүйл бичсэн байна.. Гэхдээ газрыг үнэ цэнэтэй болгож, хэрхэн эргэлтэд оруулах талаар хуульчлах л хэрэгтэй байх.
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • ghj 2014-06-16 16:17:34
    13
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • sonuuch 2014-06-16 15:22:24
    0,7 ga ogch chadahgvi 0,5 bolgochihod odoo bas yaah ged bga 76n mangarud ve. 0,7-0,5=0,2 ga tsugluulj bayachud oorsdo awch tenegt ve .....☞
    112.72.13.132
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-16 14:39:00
    Ekh ornoo khariinkhand ogkhoos bustakhgui luiwarchid tonilbol taarna. Ene 76d ekh oron khoich ue ee gesen setgeltei khun alguu!!! Ta nariin medliin khereg bish naad ajlaa zogsoo.
    112.72.13.101
    Мэдэгдсэн Хариулах
  • хөх чоно 2014-06-16 13:28:20
    энэ 76 гишүүн үхээсээ газар та нарын тоглоом биш шүү
    202.179.20.151
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-16 12:54:05
    Irgeddee 0.07-goo omchuuldegeeree, omchluulsen deeree. Gadaadiin irged, AAN-d bol omchluuleh bolon 10-s deesh jileer ezemshuuleh bol baij bolohgui ee!!!!!!!!!!!!!!!!!
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-16 09:01:10
    07гоо 04болгож ард түмнээсээ харамлчихаад өөрсдөө болон гадныханд өч төчнөөн гагаар нь өгөөд л аваад л цуслаад л байх юмаа
    182.160.0.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-16 07:45:00
    Газраар оролдох хэрэггүй баймаар юм аа. Бурхан гуйсан ч өгөхгүй гээд шүлгэнд хүртэл байдаг шүү дээ. Хойч үеээ бодоочээ.Цөөхөн хүмүүс хагартлаа бүр дэлбэртлээ баяжина шүү дээ.
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
    • nyamka 2014-06-16 13:49:59
      gazar huwchilahdaa bolgoomjtoi handah heregtei. minii nutgiin gazaraas burhan guisan ch bvv og gej Galdanboshigt haan owog deedes mini helsen zahisan bdag shvv de. bidnii vr hvvhed yana da.mongolin tor emgeneltei ezengvi mongol mini svirsen de saihan iree
      203.91.117.4
      Мэдэгдсэн Хариулах