Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс-2
Г.Буян­дорж гэх нэр 1999 оноос залилан мэ­­хэлсэн, татвараас зайлс­хий­сэн, хуурамч архи үйлдвэрлэсэн зэрэг асууд­луудтай хамт сонсогдож эхэлсэн. Тухайн үед хууль хяналтын байгууллагууд хужир шүүг нь тунгаан “өвчин эмгэг”-ийг нь эмчил­сэн бол өдийд ийм хол явахгүй байсан болов уу. Энэ он жилүүдэд түүний арга барил улам нарийсч мэр­гэжлийн түвшинд хүр­сэн харагдана. Сүүлдээ шүүх, цагдаа, шүүхийн шийд­­вэр гүйцэтгэгч нар түү­ний өгөөшинд өртөн ажил амьдралгүй болж эхэл­сэн байдаг.

Ингээд нэгэн баримт сөхье. 2008 онд Г.Буяндорж шар айраг, архины хуурамч шошго, онцгой албан тат­варын тэмдэгт оруулж ир­сэн хэргээр баригдсан аж.

Асуудал ингэж эхэл­сэн байдаг. Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлт­сийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэм­цэх алба “Ноёд” группыг 277 сая 188 мянган төг­рө­гийн онцгой албан тат­­вараас зайлс­хийсэн үндэс­­­­лэлээр шалгасан аж. Цаг­­даа нар шалгах явцдаа их хэмжээний хуурамч архи­­­ны шошго, онцгой ал­бан татварын тэмдэгт ху­раан авчээ.

Цагдаа нар ийнхүү “Ноёд” группыг бужигнуулж байхад Г.Буяндорж нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нартаа нэгэн үүрэг өгчээ. Тэрээр “Ямар ч хамаагүй аргаар цагдаад хураалгасан архины шошго, онц­гой албан татварын тэмдэгтийг олж ир” гэсэн байгаа юм. “Ноёд” группын нягтлан бодогчид Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Д.Саруул, Д.Бямбадорж нартай харилцаа тогтоож чаджээ.

Нэг дорын улсад үүнээс амар­хан зүйл байгаагүй биз. Энэ үед Г.Буяндорж дээрх хоёр цагдаад авлига өгөх санааг сэдсэн байдаг. Захирлаасаа үүрэг чиглэл авсан нягтлангууд 10 сая төгрөгийн авлигыг мөрдөн байцаагч, хошууч Д.Саруул, ахмад Д.Бямбадорж нарт өгчээ. Энэ үед Г.Буяндоржийн заавраар “Ноёд” группын харуул хамгаалалтын дарга Д.Мөнзул бичлэг хийсэн байдаг.

Ямартай ч цагдаагийн ажилт­нууд 10 саяын авлига аваад 18 мянган ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг нь буцаан өгчээ. Үүнээс хойш нэг их удалгүй цагдаагийн ажилтнууд авлига авсан гэх асуудал босч иржээ. Прокурорын мөрдөн бай­цаах албаны ажилтнуудын гарт Д.Мөнхзулын хийсэн бичлэг орсон аж. Тэр бичлэг ямар замаар орсон нь сонин. Г.Буяндорж өгсөн үү гэх хардлага ч байдаг. Харуул хамгаалалтын албаны даргаар ажилладаг Д.Мөнхзул “Ноёд” группын зарим нэг нууц материалууд манай гэрт хадгалагдаж байсан. Цагдаа нар манай гэрийг нэгжихдээ тэр бичлэгийг олсон. Гэхдээ мэдэж байсан юм билээ” гэжээ.

Тэр бичлэгийг Г.Буяндорж, Д.Мөнхзул хоёр мэдэж байсан ч цагдаа нар санамсаргүйгээр олсон гэдэг нь үнэмшилгүй. Нягтлан бодогч нарын хувьд авлига өгсөн, авсан хоёулаа асуудалд холбогддог учраас ам ангайх учиргүй байв. Ямартай ч авлига өгсөн хэргээр “Ноёд” группын захирал Г.Буяндорж, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг, харуул хамгаалалтын албаны дарга Д.Мөнхзул, авсан гэдэг үндэслэлээр цагдаагийн ахмад Д.Бямбадорж, хошууч Д.Саруул нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Урт удаан үргэлжилсэн мөрдөн байцаалт дээр Г.Буяндорж “Би нягтлан бодогч нарыг цагдаад авлига өгөхийг үүрэг болгоогүй. Тэгээд ч би танихгүй цагдаад юу боллоо гэж мөнгө өгөх вэ” гэсэн байдаг. Нягтлан бодогч нар “Захирлын тушаалаар цагдаа нарт мөнгө аваачиж өгсөн” гэж мэдүүлсэн боловч шүүх, цагдаагийнхан хүлээн авсангүй. Хамгийн гол нь Г.Буяндорж га­даадаас утсаар ярьж үүрэг өгсөн болохоор ул мөр үлдээгүй байдаг.

Харуул хамгаалалтын албаны дарга Д.Мөнхзул “Захирал Г.Буян­доржийн заавраар бичлэг хийсэн нь үнэн. Харин манай гэрийг нэгжсэн цагдаа нар “Бичлэгтэй хуурцаг гаргаад ир” гээд байсан юм. Тэгэхээр хуурцаг байгааг мэдэж байсан” хэмээн мэдүүлжээ. Ингээд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх Г.Буяндоржийг хэ­рэгт холбогдолгүй хэмээн үз­сэн. Харин нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 166.2-т заас­наар 5.6 жил хорихоор зүйл­чилжээ.

Шүүхээс Д.Бямбадорж, Д.Саруул нарт таван жилийн хо­рих ял оноож, 10 сая төг­рөг хураан авах шийдвэр гарчээ. Нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг, харуул хам­­гаалалтын албаны дарга Д.Мөнхзул өр­шөөлийн хуульд хамрагдан ял шийтгэлгүй салсан байдаг юм билээ. Эдгээр хүмүүс захирлынхаа өгсөн үүргийг биелүүлсэн болохоос биш авлига өгсөн гол эзэн биш байв. Хууль хяналтынхан гол буруутанг хайгаад олоогүй .Ядахдаа хуурамч онцгой албан татварын тэмдэгт ашигласан, олж ирсэн гэдэг үндэслэлээр торгож болно доо.

Энэ шүүх хурлын дараахан хэвлэлүүдэд “Ноёд группын захирал Г.Буяндорж удаа дараа залилан, татвараас зайлсхийсэн хэрэгт холбогддог ч уснаас хуурай гардаг” хэмээн нэгэн дуугаар бичсэн нь нэгийг хэлнэ. Яг үнэндээ бол Г.Буяндоржийн нэр дээр “Ноёд” групп битгий хэл нэг ч компани байхгүй. Тэр архины үйлдвэр ч ялгаагүй. Тэгэхээр шүүх цагдаагийнханд Г.Буяндорж огт хамааралгүй нэгэн мэт харагдсан байж болох. Тэгэхээр залилан мэхлэх арга барилд Г.Буяндорж улам мэргэшсэн гэдгийг илтгэж байгаа юм.

Г.Буяндоржийн шунал шин­гэсэн 18 мянган ширхэг онцгой албан татварын тэмдэгтээс болж дөрвөн хүн гэмт хэрэгтэн хэмээн цоллуулж ажил амьдралгүй бол­жээ. Түүний тавьсан урхинд гүй­гээд орчихсон цагдаагийн хоёр ажилтан насаараа харамсаад барахгүй үйл лайд дайрагдсан биз. 1999 оноос эхлэн Г.Буяндорж олон хүний амьдралаар тоглосон зам мөртэй. Тэр болгонд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, цагдаа, шүүхийн шүүгч нарын гараар могой бариулсан байдаг.

Өөрөөр хэлбэл Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай найз нөхдийн харилцаа эхлээд үүсгэдэг.Дараа нь тэд нарыг хууль бус зүйлдээ ашигладаг гэхэд болно. Өдгөө Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн дарга Л.Энхтайван, Мандал сумын хоёрдугаар шүүхийн шүүгч н.Хэрлэн нар авлига авч Г.Буяндоржид бусдын өмчийг шилжүүлсэн асуудалд орооцолдоод байгаа юм. Улаанбаатар хотод байгаа бусдыг өмчийг Сэлэнгэ аймгийн сум дундын шүүгч нар Г.Буяндоржид шилжүүлсэн нь хэнд ч харсан хууль бус гэдэг нь ойлгомжтой юм.

Мөн хэд хэдэн шүүхийн шийд­вэр гүйцэтгэгч Г.Буяндоржийн захиалгаар бусдын өмчийг бу­­лаасан хэрэгт холбогдсон. За­­­рим нь бүр шоронд сууж бай­гаа юм билээ. Нэг талаараа хууль хяналтын байгууллагын ажилт­нууд Г.Буяндоржоос ав­лига авч гэмт хэрэгт холбогдоод байгаа мэт харагдавч заль мэхэнд унаад байгаа хэрэг. Олон жил бэлт­гэгдсэн тамирчин гэдэг шиг Г.Буяндорж хууль хя­налтынхнаар тоглоод гаршжээ. Өр авлагатай хүмүүс яваад очин­гуут хоосон ха­­лаасаа үзүүлнэ. Шүүхээр да­лай­л­­гаж байгаад авъя гэхээр Г.Буяндоржийн нэр дээр нэг ч аж ахуйн нэгж байхгүй.

Овоо тахилга, алдарт бөхчүүл, урлагийн одод, МАН-ын бага ху­рал, хандив тусламжийн цаана жинхэнэ дүр төрхөө нууцлаж бай­даг эрхэм бол Г.Буяндорж билээ. Түүнийг яагаад бичээд эхлэв гэх гайхаж магадгүй. Тэрбээр 1999 оноос эхлэн олон арван хү­ний амьдралаар тоглочихоод юу ч бо­лоогүй мэт алхаж явна. Бүр сүүлдээ Г.Буяндорж шалгаж бай­сан хууль хяналтынхан хүртэл хохирогч болчихдог болсон учраас дээрх явдлуудыг сануулаад байгаа ухаантай юм.

Үргэлжлэл бий...

Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дочинивают 2015-12-25 07:00:34
    Билэг хэн бэ судлах нь дээршдэ э.
  • golig 2014-05-13 12:48:30
    ene bilegt avgai chini tserenbaltaviin nuuts amrag gee bizdee ter l prokuroruudiig urirdaj bna unen u garna shuu bilegtee
  • bolit 2014-05-13 12:47:03
    bilegt avgain zahialga shuu
  • 201-05-12 2014-05-12 06:25:17
    Билэгт гэдэг хүн бичүүлээгүй байх Энэ бичээд байгаа Буяндоржийн тухай асуудлууд үнэн шүү дээ Дандаа хэргээс хуурай мултарч гарах юм даа Үр хүүхэд хань ижилтэй хүн байж олон хүний амьдралаар тоглож байна даа Дуучин Ариунаа хань нь байж яагаад хэлж ярьдагг
  • setge 2014-05-11 10:30:43
    mungu ch huchtei shuu
  • kkk 2014-05-10 15:06:38
    Ene buzariin amitanii xergiig shiidexed ix l amarxan baimaar yum.aimaar buzar amitan.xelex ug ch alga.ariunaag ni bas barivchilj shalgax xeregtei sh dee.ger buleeeree buzar muu zuil xiideg zavaan xumuus.ariunaa xaanaas iim ix bayan bolsniig gaixaad l bna.
  • ww 2014-05-09 03:39:30
    ter Ariynaag ni barivchlaach. Ter xamt ideltssen biz dee. Xerev barivchilbal naad yanxan chini neg xonood l bvgdiig ni xelne. Yun elch dyychin gaviyat be. Adilxan xvnii zovlongoor xoollon shylams shvv dee.Saraatai zvirlexiin ch argagvi teneg banzal. Xvvxd
  • Зочин 2014-05-09 02:12:27
    Хэ, хэ, хэ, хи, хи, хи, ха, ха, ха, Монголын баячууд гэх этгээдүүд бүгд нэг иймэрхүү... Тэд заллин хийсэн, хулгайлсан, луйвардсан, банк цөлмөсөн, улсын төсвийн хөрөнгө мөнгөөр найрласан, садар эмстэй зууралдсан, хүчин хийсэн ч гэх шиг... гээд хар паян ихт
  • иргэн 2014-05-09 01:57:45
    Нөгөө залилан Билэгт л үүнийг захиалан бичүүлжээ. Билэгт ээ, шударгаар тэмц л дэ. Шүүхийн шийдвэр Буяндоржийн талд гарч болдоггүй юм уу. Чи Буяндоржид ялагдсан гээ биз дэ? Өнөөдөр хэдэн халтар төгрөгөөр ажил амьдралаа золих тэнэг шүүгч хаа ч байхгүй ээ.
  • Жиргээч 2014-05-09 01:37:26
    Толгойг буруу илэхээр ийм болдог жишээ, хуулийнхан бас шудрага бус ажилсан эд мөнгөнд орооцолдсон нь тун муу хэрэг.За тэгээд мөнгөтэй хүн мөнгөгүй гулгачинд яаж үйлчилдгийг харуулсан байна.