"Оюухай-2014"-ийн шилдэг найрагчид тодров
Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит "Оюухай-2014" наадам Хэнтий аймгийн Дархан суманд энэ сарын 14-ний өдөр боллоо. Р.Чойномын нэрэмжит "Өд" сан, Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан уг наадамд Улаанбаатар, Дархан хотууд болон Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгаас нийт 30 гаруй яруу найрагч оролцсон байна.

Энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдсан "Оюухай" наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх түрүүлж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг удааллаа. Гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, дөрөвдүгээр байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал, тавдугаар байрт залуу яруу найрагч Э.Гантулга нар тус тус шалгарчээ.

Хэнтий аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Төгсжаргал, Хэнтий аймгийн Р.Чойномын нэрэмжит номын сангийн нэрэмжит шагналаар залуу яруу найрагч Б.Алтанхуяг, тусгай шагналаар яруу найрагч Б.Батсайхан нар шагнуулжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.