Маргааш УИХ-ын чуулгантай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 09.00 цагт зарлаад байна. Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарладаг ч энэ долоо хоногийнхыг мягмар гаригт товложээ.

Маргаашийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болжээ. Мөн  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,  “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”   “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх,  Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.