Google-ийн Loon төсөл дэлхийн бөмбөрцгийг бүрхэнэ
Интернэтийг  хэрэглэгчдэд хямдаар хүргэх Google-ийн Loon төслийнхөн агаарын бөмбөлөгийн тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрт интернэтийн үйлчилгээг хүргэх гэнэ. Төслийн дэд ерөнхийлөгч Майк Кассади BBC-д өгсөн ярилцлагадаа ирэх жил бид 300 орчим агаарын бөмбөлөг хөөргөж дэлхийн өмнөд тал бөмбөрцөг орчмыг интернэтийн үйлчилгээгээр хангахаар ажиллаж байна гэжээ. 

Эдгээр агаарын бөмбөлөг нь үргэлжид хөдөлгөөнд байх ба нэг бөмбөлөг нэг хэсэг газраас нөгөөд шилжихэд өөр нэг нь түүний оронд очих замаар тухайлсан хэсгийг үргэлжийн интернэтийн  үйлчилгээгээр хангах зарчмаар ажиллах аж. Төслийнхөн Индонезийн Indosat, Telkomsel, XL Axiata зэрэг интернэт нийлүүлэгчидтэй тохиролцоонд хүрсэн бөгөөд одоогоор  Шри-Ланкад туршилтын үйлчилгээгээ үзүүлж байгаа гэнэ.

Агаарын бөмбөлөгийн хувьд гэвэл анх 2013 онд танилцуулж байснаасаа хурд болоод хамрах хүрээ зэрэг хамаагүй сайжирсан гэж байгаа бөгөөд холболтын хурд нь 10Mbps хүрсэн гэнэ. Урьд нь агаарын бөмбөлөгийн насжилт 1 өдөр л байсан бол одоо бараг сар ашиглах юм байна. Нэмж хэлэхэд ийм агаарын бөмбөлөгийг ердөө 2 цагийн дотор бэлдэж 15 минутад хөөргөж болдгоор бүтээжээ.

Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Google Project Loon, BBC
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-10-30 01:22:05
    Н.Энхбаяр тойрон хүрээлэгчидтэй болохын тулд тархигүй дулдуйдагчдыг дээш гаргаж ирсний гай. Тэр үеэс тархигүй цүнх баригчид улс төрд хувалзалж эхлэд одоо энэ.
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах