МАН-ын бүлэг маргааш мэдээлэл хийнэ
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж байна. Намын бүлгүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Газрын тосны тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль зэргийг хэлэлцэхээс гадна Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэгт саналаа хүргүүлэхээр хуралдаж байгаа юм.

Мөн өчигдрөөс хойш асуудал дагуулсан Газрын тухай хуулийн талаар өөрсдийн байр суурийг нэгтгэхээр хуралдаж байна. Харин АН-ын бүлгээс үдээс хойш хойшхи хуралдааныхаа өмнө мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг өнөөдөр цаг сунгаж хуралдах учир сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөө хойшлуулж, маргааш хийх болсон байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.