Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын “ДОЗ Энтертэймэнт”, Вьетнам Улсын “The Vietnam Feature Films” студийн хамтран бүтээсэн “Кино шиг амьдрал” уран сайхны киноны нээлтийг Вьетнамын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ хамтран Ханой хотын Үндэсний кино театрт хийжээ.
Энэхүү кино нь монгол, вьетнамын кино уран бүтээлчдийн хамтран бүтээсэн анхны дэлгэцийн уран бүтээл бөгөөд хоёр орны ард түмний аж амьдрал, ахуй соёлыг харилцан сурталчлахад хувь нэмрээ оруулсан арга хэмжээ боллоо.
Б.Сансартуяа

Оллоо.мн