Google-ийн өрсөлдөгч бас нэг угсардаг ухаалаг утас
Google-ийн хөрөнгө оруулсан угсардаг ухаалаг утас бүтээх Ara төсөл эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй удаж байгаа билээ. Тэгвэл Финландийн PuzzlePhone мөн  угсардаг ухаалаг утас бүтээж байгаагаа өнгөрсөн 12-р сард зарласан юм. Тэд удахгүй 2016 оны 10-р сараас  эхлэн утсаа түгээж эхлэх нь бололтой. Түгээх гэсний учир нь тус компани Indiegogo-гоор дамжуулан урьдчилсан захиалгаа аваад эхэлсэн байна. Утас нь Нуруу (5 инчийн дэлгэц, чанга яригч, их бие), Тархи (процессор болон камер), Зүрх (зай хураагуур болоод бусад дагалдагч хэрэгслүүд) гэгдсэн 3 үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд угсардаг байх нь гэмтсэн тохиолдолд засварлах, шинээр сайжруулахад амар, хямд болох юм. Мөн хүрээлэн буй орчинд арай бага хог хаягдал гаргах гэнэ.



8 цөм бүхий 64 битийн АРМ төрлийн процессор, 3GB санах ой, 5Mb урд, 12Mb арын камертай, 5 инчийн FullHD дэлгэцтэй үйлдвэрлэгдэх уг ухаалаг утас нь 16GB, 32GB, 64GB-ийн багтаамжтай 333, 444, 777 ам.долларын үнэлгээтэй байх гэнэ. 100 хувь Финландад үйлдвэрлэгдэх, мөн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлөөрөө бусад утаснаас бага гэдгээрээ Европийн хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татна гэж технологийн шинжээчид дүгнэж байна.

Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: PuxzzlePhone (www.puzzlephone.com/) Indiegogo (www.indiegogo.com)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • da 2015-11-05 09:26:17
    хүн гэдэг гайхал сонин шидийн юм их бүтээх юмаа