Эрүүл мэнд, боловсролын салбарын төсөв танагдахгүй байгааг онцлов
УИХ-ын    гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр НҮБ- ын Хүн амын сангийн зөвлөх Катрин Шнайдер болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
 
Уулазлтын эхэнд хатагтай Катрин Шнайдер «Жендерийн мэдрэмтгий төсөв» төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцох зорилготой уулзаж байгаагаа дуулгасан юм. Харин УИХ- ын гйшүүн Ц.Даваасүрэн байгууллагуудын төсвийг 20 хувиар танах чиглэл өгөөд байгаа ч эрүүл мэнд, боловсролын салбарын тө­сөв хасагдахгүй гэдгийг хэлээд,  Монгол Улс эхийн эндэгдлийг бууруулах, эмэгтэйчүүдийн эмнэлгийг багаж хэрэгслээр хангах чиглэлд төсөв нэмэгдүүлхээр ажиллаж байгааг дуулгав.
 
Мөн эрүүл мэндийн салбар тэр дундаа төрөх тасгийн багаж, хэрэгслийн төсвийг хасаж ямар нэгэн эрсдэл гаргах явдал байж болохгүй гэдгийг онцлоод, цаашид эх үрсэд зориулагдах төсвийг буурлахгүй байх, олон улсын байгууллагуудын энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдтэй      төсвийг уялдуулахад анхаарч ажиллана гэдгээ хэлсэн. Түүнчлэн хөдөлмөрийн нас­ны эмэгтэйчүүдийг ажил, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зорилгоор Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгааг дурьдлаа.
 
НҮБ-ын Хүн амын сан­гийн төлөөлөгчид төсвийн талаар тодорхой асуултад хариулт авч, харилцан санал солилцлоо. НҮБ-ын Хүн амын сан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны гишүүдэд зориулан энэ сарын 21-нд сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.