Б.Бямбаад холбогдох шүүх хурлыг хойшлуулав
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Дүүргийн эрүүгийн хэр­гийн анхан шатны II шүүхэд өчигдөр хэлэлцэх байсан ч хурлыг энэ сарын 25-ныг хүртэл хойшлууллаа.

Тодруулбал шүүх ху­рал 10:30 цагт эхэлсэн ч улсын яллагч шүүх ху­ралд хүндэтгэн үзэх шалт­гаантайгаар хү­рэлцэн ирээ­­гүй учраас ийнхүү хойш­­луулсан юм.

Түүнчлэн шүүгдэгчээр татагдаад буй Б.Бямбаа ч мөн адил шүүх хуралд ирсэнгүй. Шүүх хурлын нарийн бичгийн мэдээлж буйгаар “Б.Бямбаа нь өвч­тэй гэж амаар мэдэгд­сэн. Өвчтэй эсэхийг тодор­хойлох ямар нэгэн баримт ирүүлээгүй” гэв.

Харин улсын мөрдөн бай­цаах газраас Б.Бямбааг багш, ажилтнуудынхаа нийг­­­мийн асуудлыг шийдэх нэрийдлээр сур­­­гуу­лийн эзэмшил газраас ху­­­вийн компанид өгч, ямар ч тендергүй ба­рил­­га бариулан сур­гуу­­­­­лиас их хэмжээний мөн­гө шилжүүлсэн байж бо­л­­­­зошгүй гэж сэжиглэж бай­гаа юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine