Г.Шийлэгдамба сайд “HUAWEI” компанийн төлөөлөгчтэй хамт хоригдсон уу
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг өнгөрсөн лхагва  гарагт АТГ-ын алба хаагчид 4-5 хүний хамт баривчилсан байна. Өдгөө Г.Шийлэгдамба сайд ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид  хоригдож байгаа  бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байгаа юм.  

Энэ асуудлаар МАХН-аас өчигдөр мэдээлэл хийж улс төрийн зорилготой баривчилгаа явагдсан. Г.Шийлэгдамба сайдыг  гэмт хэрэг хийх хүн биш хэмээн мэдэгдсэн.  Харин түүнийг баривчлагдсан гэх мэдээлэлтэй зэрэгцэн авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн юм. Ингээд түүнтэй хамт жолооч, туслах болон өөр хэдэн хүнийг  саатуулсаны дотор түүнд авлига өгч байгаад баригдсан хүн байгаа гэх мэдээлэл байна. 

ЭМС-ын сайдын баривчлагаатай холбоотой АТГ-аас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч түүний нэр дээр эрүүл мэнд, спортын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн мөнгө төгрөгтэй холбоотой гомдол ирсэний дагуу тус газраас гурван ч удаа мэдэгдэл хүргүүлж байжээ. Г.Шийлэгдамба сайдын нэр дээр АТГ-аас  албан бичиг ирж байсныг намын нөхөд нь ч үгүйсгээгүй юм. Ингээд  албан бичиг хүргүүлсэнийхээ дараа ийн саатуулсан байна. 

Саатуулах үндэслэлийг эх сурвалжууд дараах байдлаар тайлбарлаж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил хэдэн жилийн өмнөөс хэрэгжиж байсан. 2013 онд Н.Удвал сайд эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байсан эмнэлгийн тусламж үйлчилгээний ес, алсын зайн оношлогоо эмчилгээний болон тандалт судалгааны тус бүр хоёр, эмийн мэдээллийн гурван программыг үр дүнгээ өгөхгүй байна гээд гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээ цуцалсан байна. Үүний дараа 2014 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хрүээнд “Цахим эрүүл мэнд төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болж улсын 15 эмнэлэг, есөн дүүрэг, нийт аймгийн 48 эмнэлэгт долоон мянган компютер, 48 цахилгаан генератор нийлүүлэхээр болсон.

Үүний дараа дээрх эмнэлгүүдэд эмнэлгийн программ хангамж нийлүүлэхээр болж БНХАУ-ын “HUAWEI” компани хамтран ажиллахаар болжээ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дөрвөн компани материалаа ирүүлсэн байна. Н.Удвал сайдын үед эхэлсэн шалгаруулалт Г.Шийлэгдамба сайд үед төсөл хэрэгжүүлэгчийг сонгосон байна. Гэтэл дээрх шалгаруулалтад оролцсон нэг компанитай Г.Шийлэгдамба ашиг сонирхолын зөрчилтэй байсан гэх гомдол АТГ-т очсон байна. Үүнээс үүдэн Г.Шийлэгдамба сайдыг АТГ шалгахаар зарлан дуудах хуудас хүргүүлсэн байж мэдэхээр байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ganzorig 2015-11-21 14:54:17
    Shileg chi nvglee edlex cag chine bolson chinii araas lxagwaceden terbishdagwa bayamselenge nar ochix baix zai gargaad ygtaj awax beltgelee xiij ...
  • сувилагч 2015-11-08 10:53:51
    Сайн шалгавал удвал аниа чинь бас очно. Сайхан юм болох биз
  • ААН ЗА ЗА. 2015-11-07 01:44:20
    НЭЭРЭЭ ЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ БАЙХ МАГАДЛАЛ БАЙЖ БОЛОХ ЮМ. ЭМНЭЛГҮҮДЭД ХЭРЭГЛЭЖ БАЙГАА СҮЛЖЭЭГ ХЭРЭГЛЭХГҮЙ ГЭЭД БАЙСАН. ЮМ. ЭНЭХЭРЭГЛЭЖ БАЙГАА НЬ НӨГӨӨ 3 Р ЭМНЭЛГИЙН ...
    124.158.77.13
    Мэдэгдсэн Хариулах
  • emch 2015-11-06 15:46:58
    naad china campany chin emnelegiin buh tenderiig avdag muu yum shahdag yum bna lee
  • Зочин 2015-11-06 15:15:13
    Авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярын загалмайлуулсан хүү Шээлээ нь мэдээж авилгал авна. Бусад хүүхдүүдийг нь шалга.
  • ээгий 2015-11-06 09:44:36
    Дэлхий даяараа хуавэ гэдэг хятад компаниас татгалзаад байхад манай хэд хамтарна гээд байх юм.
  • lhagvaa 2015-11-06 09:30:37
    sain shalgaarai, said bhdaa Zaisangiin gazriig ih zarsan hulgaich bgaa yum....
  • ЗОЧИН  2015-11-06 08:32:40
    энэ арайл бишээ ихэнх сайтуудын сэтгүүлчид нь нэг байдаг юмуу хаашаа юм ихэнх нь үг, үсэг, агууллага, алдаа нь хүртэл нэг байхын
  • ээ 2015-11-06 08:32:10
    Энэ нөхөр чинь одоо байхгүй болсон Црг гэдэг ДС төгссөн мундаг ховор мэргэжилтэй хүн дээ.Мэргэжил нь дүр эсгэх,дарга нартаа үхтлээ долигонох,бас авилга авах.
  • Galaa 2015-11-06 07:59:19
    Ene setguulchid niitlexee umnu ene tom corporationii neriig n yadaad zuv bichchixeesei!!! HUA WEI gj bichdiishdee, bs garchig n aguulgataiga ogt niitsku xaxa
  • өөдсө 2015-11-06 06:34:18
    урвагч бас авилгач