Иракт дайны байдал ширүүслээ
Иракт Олон улсын террорист байгууллага Аль-Кайдатай холбоо бүхий лалын хэт даврагч бүлэглэл Мосул хотыг гартаа авсан хэвээр байгаа бөгөөд нийслэл Багдадыг чиглэн урагшилсаар байна. Харин үүний хариуд Маликийн Засгийн газарын арми хэт даврагч бүлэглэл рүү дайралт хийж, жинхэнэ утгаараа дайны байдалд шилжээд байгаа юм. Өчигдрийн байдлаар Мосул, Багдад хотуудын хооронд оршдог Тикрит хот болон Фалужа зэрэг таван газар дахь тус бүлэглэлийн түшиц цэг хийгээд машин техникүүд рүү дараалсан дайралтыг нисдэг тэргээр явуулж, 200 гаруй байлдагчийг хороосон гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
 
Иракийн Батлан хамгаалах яамнаас өчигдөр дэлгэсэн дүрс бичлэгт армийн нисдэг тэрэг олон тооны баралга байгууламж руу гал нээж байгаа нь бичигджээ. Харин нөгөө талаар тус бүлэглэлийн зарим хэсэг нь Багдад хоттой зэргэлдээ оршдог Дияала аймагт сайн дураараа цэрэгт татагдан армид элсэх хүсэлтэй иргэд цугларсан цэргийн байранд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Үүнээс гадна мэдэлдээ авсан бүс нутгийихаа ойр хавьд мина булах зэргээр дайны байдал улам ноцтой болж байгаа аж. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан Багдад хотод ч гэсэн амиа золиослох террорист ажиллагаа явуулж, есөн хүн амиа алдаж, 10 хүн шархадсан гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.