Google Maps интернэт холболтгүй ч гэсэн зам тооцох боломжтой болжээ
Та бидний гар утсан дээр байдаг Google Maps программ газрын зураг үзэх, замын чиглэл заалгахад сайхан программ хэдий ч  заавал интернэтийн холболт шаардлагатай байдаг байсан билээ. Интернэттэй үедээ хэсэг газрын зургийг татаж аваад үзэж болдог байсан бол одоо энэ бүхэн өөрчлөгдөж татаж авсан хэсэг дээрээ замын чиглэл заалгаж, замын уртыг тооцох гэх мэт зам заагч GPS-ийн үйлдлийг хийх боломжтой болж байгаа юм байна.   ЭНД ДАРНА УУ

Өчигдөр Google Maps-ийнхан энэ сайжруулалтынхаа талаар олонд дэлгэсэн байна. 5-р сард энэ сайжруулалтын тухай мэдэгдэж байсан бөгөөд Google Maps өчигдрөөс эхлэн Android төрлийн утсан дээр татагдах боломжтой болсон гэж Google-ийн албан ёсны блогт бичжээ. Сайжруулалтанд газрын зураг татах функц болоод замын чиглэл заах, тооцох функцүүд, мөн автоматаар онлайн болон офлайн горимд шилжих зэргийг хамруулж хэрэглэгчдэд хэрэглэхэд дөхөмтэй болгожээ.
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Google (https://googleblog.blogspot.co.uk/2015/11/navigate-and-search-real-world-online.html)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Huslen 2020-10-11 17:53:01
    Nicee
    162.158.166.122
    Мэдэгдсэн Хариулах
  • barhas7632 2016-06-28 09:13:36
    Ene yaaj tataj awah yum boloo
    202.70.46.231
    Мэдэгдсэн Хариулах