Стандарт хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажилтын хэлтэс, сорьцын хяналтын хэлтэс, “ Түмэн эрдэнэс” мэргэжлийн холбоотой хамтарсан удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үнэт эдлэл үйлдвэрлэл, алт мөнгөний дарханы үйл ажиллагаанд шалгалт хийжээ.Энэ удаагийн түвшин тогтоох шалгалтыг "Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, үнэт металл эрдэнийн чулуугаар үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд тавих ерөнхий шаардлага" MNS 5565:2005 стандарт, "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор явуулсан аж.
Дүүргийн хэмжээнд үнэт металл, алт мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зургаан үйлдвэрлэл, таван алт мөнгөний дархан шалгалтанд хамрагдсанаас найм нь хэвийн хэмээн дүгнүүлсэн бол гурав нь үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.Түүнчлэн шалгалтын явцад үнэт эдлэл, алт мөнгөний дарханы газруудын 45 хувь нь түрээсийн байранд 55 хувь нь өөрийн гэсэн ажлын байртай байгааг тогтоожээ.
Б.Сансартуяа

Оллоо.мн