“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтаар олон зөрчил илэрчээ
Ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгажээ. Шалгалтанд нийт 60 сургууль хамрагдсан байна.
 
Өнөөдрийн байдлаар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох албан ёсны шийдвэр гараагүй байхад шалгалтад хамрагдсан сургуулиуд дээр “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Шалгалтад хамрагдсан сургуулиудын 4 нь Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд “Бамбууш”, “Талх чихэр”, “Хаан сүү”, “Өгөөж” зэрэг үйлдвэрүүдээс гурилан бүтээгдэхүүн, сүү, тараг зэргийг авч үдийн цайнд нийлүүлж байна.

Эдгээр сургуулиуд НӨХГ, Сургуулийн захиргаатай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулан ажиллаж байгаа боловч уг гэрээнд сурагчдын үдийн цайнд олгож буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал, цайны газар, гал тогооны стандарт, ариун цэврийг хангуулах талаар тусгаагүй байна. Сургуулиудын цайны газруудын 45 хувь нь зориулалтын бус стандартын шаардлага хангахгүй ажлын байртай, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах төрөлжсөн агуулахгүй, ажилчдын хувцас солих өрөөгүй ажлын байрны талбайн хэмжээ хүрэлцээгүй, сурагчдын “Үдийн цай”-ны чанар аюулгүй байдалд өдөр тутамд хяналт тавьж чадахгүй байна.

Зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэлийн технологи зөрчигдөж байгаагаас хоол хүнс бохирдох нөхцөлийг бүрдүүлж байжээ. Тухайлбал:  5, 35, 16, 17, 50,72, 74, 21, 55, 79, 87, 102, 111, 120, 122 зэрэг сургуулиудыг дурдаж болохоор байна.
 
Шалгалтын явцад нийт 351 зөрчил дутагдал илрүүлж 248 заалт бүхий 45 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулж ажиллалаа. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 2 албан тушаалтанд 576 мянган төгрөгийн, 6 аж ахуйн нэгжид нийт 5 сая 640 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн ажиллагсдын гар, хувцас хэрэглэл, угааж ариутгасан сав багаж хэрэгслээс нийт 358 арчдас авч лабораторийн шинжилгээнд хамруулахад 56 хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна. Энэ нь угаалга цэвэрлэгээг дутуу хийдэгтэй холбоотой ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.