
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын даргын суудал өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хоосон байсан билээ. Тэгвэл тус театрын шинэхэн даргаар МУГЖ У. Далантайг томилжээ. Түүнийг энэ салбарын ажлыг сайн мэддэг тул ийнхүү сонгосон аж. У.Далантайгийн хувьд 2001-2009 оны хооронд тус театрт ажиллаж байсан бөгөөд өмнөх дарга Б.Сэргэлэнтэй таагүй харилцаатай байсан учир хэдэн уран бүтээлчийн хамт театраасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон билээ. Түүнийг театраасаа гарах үед хөөгдлөө гэх мэдээлэл хүртэл гарч байсан юм.Тэгвэл ийнхүү ажиллаж байсан театртаа дарга болоод буцаж ирсэн түүнийг хамт олон нь талархалтай хүлээн авсан сурагтай.
Б.Сансартуяа
Б.Сансартуяа
Оллоо.мн