С.Эрдэнэ 30-40 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байна
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид өнөөдөр компанийнхаа удирдлагуудын талаар мэдээлэл хийх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг оролдсон юм.

Одоогоор С.Эрдэнийн биеийн байдал хүнд байгааг ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эмч Т.Бат-Эрдэнэ хэллээ. Түүний хэлснээр С.Эрдэнийн бие 30-40 хувийн түлэгдэлтэй мөн амьсгалын замын түлэгдэлтэй хүнд байгаа аж. Амьсгалын замын түлэгдлийг амь  насанд аюултай гэж үздэг учир шаардлагатай эмчилгээнүүдийг хийж , биеийн байдлыг тогтворжуулахаар эмч нар ажиллаж байгааг хэлсэн юм. Эмчлэгч эмчийнх нь хэлснээр дөрвөн мөч нь мөн нэлээд хүнд түлэгдэлтэй байгаа аж. 

Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахиад 200 гаруй ажилтанг халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” хэмээж, үүний дараа өөр рүүгээ гэнэт шүдэнз зурж орхисон. Гал яах ийхийн зуургүй ассан ч мэдээлэл хийсэн хүмүүс ус цацаж, хувцсаараа цохиж галыг унтраасан ч Үндэсний мэдээллийн төв  битүү унтаанд хучигджээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.