Ё.Отгонбаяр: АН-ын бүлгийн дарга уучлал гуйх ёстой
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр твиттерээр жиргэж, хүмүүст Газрын хуулийн төслийн талаар буруу ойлголт төрүүлж байна гэсэн юм. Энэ талаар Ё.Отгонбаяр гишүүн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр газрын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хууль хяналтын байгууллагаар дарамталж, Үндсэн хуулиар олгосон эрхэнд нь бүдүүлгээр халдаж байгаадаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат уучлалт гуйх ёстой гэв.

Мөн тэрбээр "Газрын тухай хуулийн төсөлд газар эзэмших эрхийг үндсэндээ өмчлөх эрх болгон хувиргасан байгаа. Хуулийн зохицуулалтаас үзвэл "Газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах", "Газар эзэмших гэдэг нь гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах"-ыг хэлнэ. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуулийн төслийн 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, барьцаалах эрхийг нь нээж өгөхөөр тусгасан байна. Энэ нь захиран зарцуулах эрх үнэн хэрэгтээ нээгдэж байна гэсэн үг. Тийм болохоор ийм асуудал дээр байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй" гэв.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бооги 2014-06-17 11:46:49
    эн муу баас яасан пээдгэр бнаа. УИХ-с буухаар чинь шоронгийн хадаас болгох юмсан
    202.21.106.103
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-06-17 10:57:39
    Яагаад монгол улсад гадны иргэн төлбөрийг нь төлөөд тодорхой хугацаанд газар эзэмшиж / өмчлөхгүй/ болохгүй гэж. Харин төлбөр өндөр, зориулалт хатуу байх хэрэгтэй.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • tsogoo 2014-06-17 09:53:50
    chamaig mongoliin ard tumen mednee bitgii hoshgor.......chi ugaasan munguu shudraga yum bol ehleed ilchleedeh ee
    202.131.242.237
    Мэдэгдсэн Хариулах
  • huygaa 2014-06-17 09:22:19
    ene hunii mungu ugaasan hergiig yaj ch chaddaggui ee. huurhii. chadaltai negniih ni iisen hereg ingeed tag... yadarsan negend huuli bol aimaar uilchilne.... gej
    103.26.193.1
    Мэдэгдсэн Хариулах