Банкууд хуйвалдан валютын ханшийн зөрүүнээс их хэмжээний ашиг олдог уу
Энэ сарын эхээр ШӨХТГ-аас арилжааны банкуудын үйл ажиллагааг хянаж шалгасан тухайгаа мэдээлж байсан. Ингэхдээ  Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд ам.долларын ханшийн өсөлтийг урьдчилан мэдэж байсан байж болзошгүй тухай мэдэгдсэн юм. Тодруулбал тус газрынхан  нэр бүхий 13 банкинд хяналт шалгалт хийсэн байна. Ингэдээ арилжааны банкуудын орлогын 70-80 хувь нь валютын ханшийн зөрүүнээс бүрддэг болохыг тогтоожээ. Иймд эдгээр банкууд валютын ханшийн өсөлтийг урьдчилан мэдэж, үгсэн хуйвалдсан байж болзошгүй хэмээсэн юм. Тиймээс энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хяналт шалгалт дуусахаар олон нийтэд мэдээлэх болно гэсэн юм. Хэрэв эдгээр банкууд үгсэн хуйвалдаж валютын ханшийн зөрүүнээс энэ их мөнгө олсон нь тогтоогдох юм бол хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээсэн юм.
 
 Өнгөрсөн жилээс эхэлсэн ам.долларын  ханшийн өсөлт түүхэнд байгаагүй хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа билээ. Яг өнөөдрийн байдлаар Монголбанкны албан ханш 1824 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкуудад авах ханш 1813 төгрөг байгаа бол зарах ханш 1832  төгрөгтэй тэнцэж байна.Эндээс харахад арилжааны банкуудын ам.долларын авах, зарахын зөрүү багагүй байгаа юм. Яг эндээс л арилжааны банкууд ашиг олдог аж. Тэгэхээр эдийн засгийн хямралд хүргээд байгаа ам.долларын ханшийн өсөлт арилжааны банкуудад завшаантай хэрэг болж байгаа нь ойлгомжтой. Дээр дурдсанчлан эдгээр банкууд үгсэн хуйвалдаж ийнхүү валютын ханшийг өсгөж ашиг олж байсан нь тогтоогдвол холбогдох газрууд нь  арга хэмжээ авах нь зүйтэй.Энэ нь үнэхээр батлагдах юм бол 10 хүртэлх сая төгрөгөөр торгоод өнгөрч болохгүй л болов уу.
 
Валютын ханшийн өсөлт эдийн засгийг хямралт хүргэж улс орны нийгэм эдийн засгийн амьдрал туйлын хүнд байдалд орсон. Эрх баригчид эдийн засаг хямраагүй хэвийн хэмээж байсан ч эцэстээ хямрал болсныг хүлээн зөвшөөрч “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд валютын ханшийг тогтворжуулж, гадаадаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлж хямарсан эдийн засгийг эргүүлэн хэвийн байдалд оруулахаар төлөвлөсөн. Харамсалтай нь энэ ажил үр дүнгээ өгч эхлээгүйгээр барахгүй валютын ханш өдөр өдрөөр өссөөр байна. Ямартай ч ам.долларын ханш өсөж, эдийн засгийн хямралд хүрэхэд үүсгэсэн нөхцөл байдлыг гадаад хөрөнгө оруулалт эрс багассантай холбон тйалбарлаж байсан бол энэ нь дан ганц үүнээс болоогүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс зах зээл дэх валютын нийлүүлэлт багасаж хомсдол үүссэн нь ч эдийн засгийг хямраасан. Тэгэхээр арилжааны банкууд одоо нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг урьдчилан мэдэж байсан ч байж болно.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.