Х.Тэмүүжин албан тушаалдаа үлдэх бололтой

УИХ-ын чуулган өчигдөржингөө хаалттай хуралдлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийдэх гэж тэр. Чуулганы хуралдаан эхэлсэн цаг үеэс эхлээд шүүх хуралдааны горимоор ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Тухайлбал, Х.Тэмүүжингээс асуулт асуухаар 45 гишүүн нэрсээ өгснөөс тэдний олонхи нь сайдаас өөрөөс нь гэхээс илүүтэй Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нараас асуусан сурагтай.

Ялангуяа, гишүүд Х.Тэмүүжиний танил байсан гэх хар тамхи хэрэглэж байгаад баригдсан бүсгүйн талаар асууж лавлаж байсан тухай мэдээлэл байна. Энэ нь Хууль зүйн сайд нь өөрөө гар утасны хулгайчид тусалдаг, өмгөөлөгч олж өгдөг байж таарахгүй гэсэн маргаан өрнүүлэх гол шалтгаан болсон юм байх. Хаалттай хуралдааны өөр нэг онцлог нь Х.Тэмүүжинийг огцрох ёстой гэж үзэж байсан гишүүдийн санаа зорилго өөрчлөгдсөн нь байлаа. УИХ-ын гишүүн М.Зоригт цахим хуудаснаа “Х.Тэмүүжингээ дэмжинэ ээ. Өнгөрсөн үйл явцууд залуу сайдад том сургамж ухаарал өгсөн гэж итгэж найдаж байна” хэмээн бичжээ.

Анхнаасаа шүүмжлэлтэй хандаж байсан энэ эрхэмд олон гишүүний эсэргүүцэл, шүүмжлэл түүний үзэл бодлыг өөрчилсөн мэт харагдаж байгаа юм. Мөн огцруулах үндэслэлийг оруулсан О.Баасанхүү гишүүний нэг намын бүсгүй болох З.Баянсэлэнгэ ч гэсэн хаалттай хуралдаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж буйгаа чуулганы завсарлагаанаар сэтгүүлчдэд хэлнэ лээ. Тэрээр “Хуралдаан биш шүүх хурал болж байгаа юм биш үү. Тал талаас нь гишүүд байцааж, бүр хуулийнхан ч гэсэн ирчихсэн мэдээлэл өгч байх жишээтэй.

Төрийн эрх барих дээд байгууллага ийм коммунист зарчмаар ажиллаж болно гэж үү” гэсэн. Түүнээс гадна УИХ-ын дарга З.Энхболд, сайдын албанаасаа сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Д.Ганбат нарын гишүүд Х.Тэмүүжинийг огцруулахыг дэмжиж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн онцолж байсан. Харин сөрөг хүчнийхэн буюу МАН-ынхан огцруулах үндэслэлийг төдийлөн дэмжихгүй байгаа талаар ч хэлэх хүн байлаа.

Мөн хуульчдын дунд “Х.Тэмүүжин огцрохгүй. Тохиролцоо хийсэн” гэх яриа ч бас гарсан байлаа. Ийнхүү өдөржин хуралдсан чуулганы хуралдаан сонин буух цаг үед нэгдсэн шийдвэрээ гаргаагүй л байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөртөө /өчигдөр/ гишүүд асуулт асууж, харин маргааш /өнөөдөр/ шийдвэрээ гаргаж магадгүй гэх мэдээлэл Төрийн ордонд тарсан байв. Гэхдээ асуудал Х.Тэмүүжиний талд эргэж магадгүйг гишүүд онцолж байсан юм.

Р.Гончигдорж:  ХУУЛИЙНХНЫГ БАЙЛЦУУЛЖ БОЛОХГҮЙ

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоос хуралдааны талаар асууж сонирхсон юм.

-Чуулганы хуралдаан дээр хуулийн байгууллагынхныг оролцуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болох уу. Мөн Х.Тэмүүжин сайдын эрхийг зөрчиж байгаа гэж зарим гишүүд үзэж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Тийм. Хууль зөрчиж байна. Хаалттай хуралдаан байх шаардлагагүй. Чуулганы хуралдааны үеэр мөрдөн байцаах болон тагнуулын байгууллагуудыг байлцуулж хэргийн талаарх мэдээллийг асууж болохгүй. Хариулах ч ёсгүй. УИХ зүгээр л гурван үндэслэлээр огцруулах уу, үгүй юу гэдэг асуудлыг ярих ёстой. Тийм байхад дуусаагүй байгаа мөрдөн шалгах үйл ажиллагаанаас мэдээлэл авч байна.

-Өмнөх парламентад ийм зүйл тохиож байсан уу?

-Үе, үе гардаг байсан. Би Ц.Нямдорж сайдад хэлж байсан. Та нар хуулийн байгууллагынхныг энд шүүгээд байж болохгүй шүү гэж хэлсэн. Парламентын үйл ажиллагааны зарчимд байж болохгүй зүйл. Шүүх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл холилдох вий гэсэн сэрэмж байна.

О.Баасанхүү: МИНИЙ АРД З.ЭНХБОЛД БИШ АРД ТҮМЭН БАЙГАА

Харин тогтоолыг төслийг өргөн барьсан О.Баасанхүү гишүүн сэтгүүлчдийн асуултад ингэж хариулав.

-Хаалттай хуралдааны явц ямар байна вэ?

-Чуулганы хуралдаан хаалттай болсон учир ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй.

-Та Х.Тэмүүжинийг албан ёсоор уучлал гуйвал огцруулах шаардлагагүй гэдгээ мэдэгдэж байсан. Уучлалт гуйсан уу?

-Х.Тэмүүжинийг на­даас уучлал гуйсан гэж би хэлээгүй. “Хүлцэл өчье” гэсэн бичиг явуулсан.

-Тэр бичиг нь таныг өргөдлөө буцааж татах үндэслэл болох уу?

-Болохгүй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг болон дотор нь байрлах “MRI” аппарат бүгд хэвэндээ ороогүй. Тэр асуудлууд шийдэгдээгүй байна. Миний эцсийн зорилго бол Х.Тэмүүжин гэдэг хүнийг огцруулахдаа биш тэр эмнэлгийн байрыг зориулалтын дагуу ашиглах. Мөн тэр үнэтэй “MRI” аппарат эвдэрсэнийг хүлээн зөвшөөрүүлэх, ёс зүйгүй байгааг нь батлахдаа байгаа юм.

-Ёс зүйтэй холбоотой асуудалд Х.Тэмүүжин сайд ямар хариулт өгч байна вэ?

-Хаалттай хуралдааны явцыг хэлэх боломжгүй.

-Гишүүд таны тавьж буй үндэслэлүүдийг хэр бодитой гэж үзэж байна вэ?

-Би бол бодитой гэж үзэж байгаа. Нотлох баримт ч бий. Ерөнхийдөө гишүүд өөр, өөрийн үзэмжээр асуулт асууж, хариулт авах нь нээлттэй.

-Х.Тэмүүжин сайдыг албан тушаалд нь авч үлдэх эсэх нь “Шударга ёс” эвслийн бүлгээс хамаарна гэсэн зүйл яригдаж байна?

-Үүнд хариу өгөх боломжгүй. Байнгын хорооны дүгнэлт байгаа шүү дээ. Түүнд бүх зүйл нь тодорхой тусгагдсан.

-Таны ард З.Энхболд байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Миний ард З.Энхболд дарга биш Монголын ард түмэн байгаа. Эмнэлэг иргэдэд л хэрэгтэй биз дээ.

-УИХ-ын чуулганыг шүүх хуралдаан шиг болж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хүмүүс өөр, өөрийнхөөрөө хариулах байх. УИХ-ын чуулганы хуралдаан дэгийнхээ дагуу явж байна.

Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэмүүжинд  2014-05-15 01:38:03
    Сайд байх ёс зүйн төлөвшилгүй Тэмүүжин гэгчийг солихгүй бол сайдаасаа эхлээд яаж ч болдог юм байна гэсэн ард түмэнд буруу жишиг тогтоно шүү дээ. Наад Тэмүүжин чинь яагаад үхэн хатан сандал ширээтэй зууралдаад байгаа юм бол доо зайлуул.
  • partizan 2014-05-14 03:09:41
    Bolildoo. Ene balai jaaliig hamgaalah yamar hereg baina. Zasagaa tataj unah yum baina l daa. Eebii erunhiilugchuu temujin gej hudal hiirhsen patsaan huuliin shinechleliig uurtuu umchilj etsest ni uuriinhuu bulai buhniig haah bambai bolgoloo sh dee. odoo
  • Temuujingui bol shinechlel zogsloo yu 2014-05-13 11:27:22
    Uneheer unen boloodtemuujin oorooch nitsaaj chadahgui bn sshdee ter hartamhi, ohin, huuhed orguleh Jiriin irgen yaduu huu 5000 tugrug hulgailaad neg gar utas hulgail;aad l yal abdag tegehd said huuli zorchchood ilruulsen tsagdaa nariig namaig teglee ingel
  • Temuujingui bol shinechlel zogsloo yu 2014-05-13 11:27:07
    Uneheer unen boloodtemuujin oorooch nitsaaj chadahgui bn sshdee ter hartamhi, ohin, huuhed orguleh Jiriin irgen yaduu huu 5000 tugrug hulgailaad neg gar utas hulgail;aad l yal abdag tegehd said huuli zorchchood ilruulsen tsagdaa nariig namaig teglee ingel
  • Battulga er hun shig ajlaa ogch bolj bai 2014-05-13 11:26:44
    Uneheer unen boloodtemuujin oorooch nitsaaj chadahgui bn sshdee ter hartamhi, ohin, huuhed orguleh Jiriin irgen yaduu huu 5000 tugrug hulgailaad neg gar utas hulgail;aad l yal abdag tegehd said huuli zorchchood ilruulsen tsagdaa nariig namaig teglee ingel
  • Haltmaabattulga jinhene er hun Temuujin  2014-05-13 11:26:16
    Uneheer unen boloodtemuujin oorooch nitsaaj chadahgui bn sshdee ter hartamhi, ohin, huuhed orguleh Jiriin irgen yaduu huu 5000 tugrug hulgailaad neg gar utas hulgail;aad l yal abdag tegehd said huuli zorchchood ilruulsen tsagdaa nariig namaig teglee inge
  • solongost uuruu ajlaa ugdug baihad ene n 2014-05-13 11:22:46
    Solongost usan ongotsjivehed eronhii said ni ogtsorch baihad ene nohor ilteer huuli zorchood es zuigeui basaar baihad uhen hatanm heden oyutan jagsaagaad ichij uhsen yum ug itgej yavsan zaluu ama ajil zoruu, shudarga mask zuusen ch nemer alga daa
  • Shudarga Masktai zaluu 2014-05-13 11:22:07
    Solongost usan ongotsjivehed eronhii said ni ogtsorch baihad ene nohor ilteer huuli zorchood es zuigeui basaar baihad uhen hatanm heden oyutan jagsaagaad ichij uhsen yum ug itgej yavsan zaluu ama ajil zoruu, shudarga mask zuusen ch nemer alga daa
  • шүүгчдийг өндөр цалингаар олигархуудад х 2014-05-13 11:19:51
    шүүгчдийг өндөр цалингаар олигархуудад худалдаж аваад өгчихсөн шүү. Их том ажил хийсэн. Олигархууд буюу одоогийн Засгийн газраас өнөдөр цалин хангамж авч байгаа шүүгчид одоо зөвхөн тэдэнд л үйлчилнэ. Тийм учраас энэ хүнийг огцоруулахгүй. Ингээд манай төр
  • Тэмүүжин сайд хийхгүй бол үхлээ юу 2014-05-13 11:19:18
    Тэмүүжин сайд хийхгүй бол үхлээ юу, шүүгчдийг өндөр цалингаар олигархуудад худалдаж аваад өгчихсөн шүү. Их том ажил хийсэн. Олигархууд буюу одоогийн Засгийн газраас өнөдөр цалин хангамж авч байгаа шүүгчид одоо зөвхөн тэдэнд л үйлчилнэ. Тийм учраас энэ хүн
  • irgen 2014-05-13 09:30:39
    saidaa ta uy hiichihvee ingeh baisan uym uu Hen bolohoo haruullaa daa
  • зоригтод 2014-05-13 07:41:31
    өөрийгөө Л ХАРУУЛДЭЭ ХЭН БОЛОХЫГОО.БААСАНХҮҮ САНАЛААСАА БУЦВАЛ ЖИХЭНЭ БААС БОЛНО ДОО.ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙ ГЭЖ БАЙДАГ.БАС ТЭД ХУУЛИЙН ӨМНӨ ИРЭДТЭЙ АДИЛХАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ УЧИРТАЙ.
  • dash 2014-05-11 14:11:08
    Ene balai Baasanhuu odoo boltol Emneleg ene ter geed tenegteed baih yum. Yaj ch bodson ter baishin Emnelegt tohiroh gazar bairlal lav bish. Tegeed ch barisan toosgo ng hurtel tsatsragiin uilchilgeetei unesen blokoor barigdsaniig medeegui dur gargaj baiga
  • энэ юу вэ 2014-05-11 03:04:38
    шүүгчдийг өндөр цалингаар олигархуудад худалдаж аваад өгчихсөн шүү. Их том ажил хийсэн. Олигархууд буюу одоогийн Засгийн газраас өнөдөр цалин хангамж авч байгаа шүүгчид одоо зөвхөн тэдэнд л үйлчилнэ. Тийм учраас энэ хүнийг огцоруулахгүй. Ингээд манай төр
  • МАААЫ 2014-05-11 01:25:27
    Баааасанхүүү чиний ард, ард түмэн гэж нэрлээд байгаа иргэд байхгүйг чи өөрөө сайн мэдэж байгаа. Ярихдаа хулгай хийсэн аятай доошоо харж нүдээ гөлөлзүүлээд
  • irgen 2014-05-10 16:20:46
    temuujin said inenee helmeer yumaa. hen ch guitgeegui uuruu l barigdchihsan yum bish uu
  • МЗоригт -од 2014-05-10 05:18:59
    хар тамхичин нууц амрагийнхаа асуудлыг сайн нууцлах сургамж боллоо гээд байгаа юм уу танай залуу сайд нар ухаардаг юм байж унаж байгаа төрийн ажлаа хэн засах вэ та нар чадахгүй байгаа биз дээ
  • Хаврын синдром оо гэж 2014-05-09 15:13:02
    Балай бантан хутгаж байх юм даа. Бүгд нийлж дайраад л юу болоод байгаам бэ энэ чинь. Нохой боорлож байгаа юм шиг санагдчихлаа. Огцруулбал огцруулаа л биз амь биш заяа биш, ажлын эрх ашгаа бодвол мөн АН өөрийн дараагийн алхмаа бодвол огцруулах хэрэггүй л б
  • ккк 2014-05-09 02:25:49
    Шүүх эрх мэдэл зөвхөн шүүхэд л байдаг. Хуулиндаа тэгж заасан байгаа. Хэрэг нь бүрэн шийдэгдээгүй мөрдөн байцаалтынхаа шатанд явж байхад нь дундаас нь шүүрч аваад ял оноох гээд байгаа нь хуулиндаа нийцэхгүй. Хичнээн буруутай байсан ч шүүх ажиллагаа нь хуул