Ё.Отгонбаяр: Бэлчээрийг эзэмшүүлвэл буудалцана шүү гэсэн
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Газрын тухай хуулиас болж багагүй маргаан дэг­дэж байна. Тэр ч бай­тугай та олон нийтэд цуурхал тараасан гэдэг асуудалд унаж байх шив?

-АН-ын бүлгийн дарга мэдээлэл хийхдээ миний нэрийг дурьдаж ярьсан. Тиймээс би байр сууриа илэр­хийлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ нь газрын асуудлаар үзэл бодлоо илэр­хийлсэн иргэдийг хууль хя­налтын байгууллагаар далайлгаж, үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь бү­дүүлгээр халдаж буй хэрэг. Үүнд би дургүйцэж байна. АН-ын бүлгийн дарга хү­ний эрхэнд бүдүүлгээр халдсандаа уучлалт гуйх ёстой.

Өмнөх хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын ир­гэн, харьяалалгүй хүнд га­зар ашиглах эрх олгодог бай­сан. Өөрөөр хэлбэл таван жил ашиглаад, түүнийгээ дахин таван жилээр сунгаж ажилладаг, 10 жилийн заалт­тай байсан шүү дээ.

Харин энэ хуулиар гадаадын харьяалалтай иргэнд газар ху­далдаад ирэхээр эзэмшлийн эрх нь 60 жил, дээр нь 40, нийт 100 жилийн эрх болж хувирч байгаа юм.

Мөн эзэмших эрхийг өмчлөх эрх болгоод өөрчилчих­сөн бай­гаа. Хуулийн зохицуу­лал­тдаа га­зар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлдэг гэж заасан байгаа.

Газар эзэмших гэж гэрээнд заасан зориулалт, нөхцөл бо­лол­цооны дагуу хуулиар өгөгдсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах гэж заасан. Гэсэн атлаа энэхүү хуулийн 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан этгээдийн зөвшөөрөлтэйгээр га­­зар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, барьцаалах эрхийг нь нээлттэй болгосон байгаа юм. Энэ бол захиран зарцуулах эрхтэйгээ адилхан. Өөрөөр хэлбэл 100 жилээр газар өмчлөх л эрх нээгдлээ гэсэн үг юм.

-МАН-ын бүлгийнхэн эрх баригчид энэ хуулийг бат­луулахаар нэлээд яарч байна гэж үзсэн. Чухам яагаад тийм дүгнэлт хийсэн юм бэ?

-Газрын тухай хууль, түүнийг дагалдсан 15 нийт 16 хуульд өөрчлөлт оруулах төслийг өн­гөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ бол баасан гараг байсан. Тэгснээ дөрөвхөн хоногийн дараа холбогдох байн­гын хороогоороо энэхүү асууд­лыг яаравчлан хэлэлцээд явчихсан байдаг.

Уг нь Үндсэн хуультай тэнцүү хэмжээний газрын ту­хай хуулийг хэлэлцэхээс нь өмнө ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн хү­мүүсийг оролцуулж, ул суурьтай хэлэл­цүүлгүүдийг хийх байсан. Ингэсэн бол үр дүнгээ өгөх бай­сан юм. Одоо энэхүү хуулийг аваад үзэхээр хэд хэдэн заалт нь Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа.

Тухайлбал, Үндсэн хуулийн 6.5-д төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хуга­цаа­тайгаар болон хуульд заасан бусад нөхцөл, журмын дагуу ашиглуулж болно гэж заасан байдаг. Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай энэ хуулийн 15.5-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд газар эзэмших эрхийг худалдана гэж байгаа юм.

-Уг нь гадныханд газар эзэм­шүүлэхгүй гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Харин ч гадаадын хуулийн этгээдүүдэд газар эзэмшүүлэх төрөл бүрийн аргыг 23, 24 дүгээр зүйлээр зааж өгсөн байгаа. Дуудлага худалдаа, ашигт малт­мал, концессын зориу­лал­таар эзэм­­шиж болно гэсэн заалтууд орчихсон шүү дээ. Ийм байхад энэ хуулийг яагаад батлах гээд яараад байгааг ойлгохгүй байна. Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хөнддөг хууль шүү дээ.

-Мөн Газрын тухай хуулиас болж аливаа маргаан гарсан тохиолдолд олон улсын гэ­рээ­гээр зохицуулагдах тухай заа­санд танай намынхан нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?

-Тэгэлгүй яах вэ. Бүхэл бүтэн тусгаар улсын газар ну­тагтай холбоотой асуудлыг олон улсын гэрээгээр зохицуулна гэдэг байж боломгүй зүйл шүү дээ. Ямар эрүүл ухаантай хүн Монгол Улсынхаа газар нутаг, тусгаар тогтнолоо үндэс суурь болсон газар нутгийг олон улсын гэрээгээр шийдэх юм бэ. Лав л газартай холбоотой асуудал олон улсын гэрээгээр биш Монгол Улсынхаа хуулиар зохицуулагдаж явах ёстой.

Ер нь Газрын тухай хуулийн талаар МАН-ын бүлэг одоо­гоос 10 гаруй хоногийн өмнө хуралдаж байр сууриа илэрхийлсэн.

Монгол Улсын тусгаар тогт­нолын үндэс нь Монгол Улсын газар нутаг мөн. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө иргэн бүр санаа тавьж, зовж үүргээ биелүүлэх ёстой. Энэ бол Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний үүрэг.

-Бэлчээрийн асуудал ор­чих­сон болохоор малчдын хувьд энэ хуульд ямар байр суурьтай байгаа бол. Та сонирхож үзэв үү?

-Хэрэв бэлчээрийн газрыг эзэмшүүлэх гэж байгаа бол малчдаас нь асуух ёстой. Жи­шээлбэл манай Булган бол хан­гайн аймаг. Газрын, бэл­чээрийн хувьд говийн аймгуудыг бодвол харьцангуй боломжтой. Гэтэл миний уулзсан малчин бүр “Эзэмшүүлж болохгүй шүү. Тэгэх юм бол энэ асуудлаас болж буудалцана шүү” гэж сануулж байгаа юм.

Тиймээс энэ асуудлыг малч­даас нь асууж шийдэх ёстой. Түүнээс УИХ-ын танхимд хэд­хэн хүн суучихаад ингэж шийдэж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн хуу­лийн төсөл өргөн барьчихаад, үзэл бод­лоо илэрхийлсэн хүнийг хууль хяналтын байгууллагаар далайл­гаж, сүрдүүлдэг ийм арга хэл­бэрт Монгол Улс шилжиж болохгүй гэдгийг зориуд хэлэх байна.
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-10-22 07:53:18
    Бэлчээрийг хувьчилж болохгүй. Малчид маань өвсний соргог, усны тунгалагийг харж нүүж сууж мал ахуйгаа адгуулан малладаг уламжлалт ёстой хүмүүс. Жилийн 4 улиралд дураар нүүж сууж амьдардаг улсууд шүү дээ. Бэлчээрийн мал аж ахуй бол хамгийн эко бүтээгдэхүүн гаргадаг дэлхийн хаана ч байхгүй салбар юм. Янз бүрийн бүтээгдэхүүнээр бордсон фермерийн аж ахуйн малаас хэдэн зуу дахин илүү. Газраа гадныханд худалдвал бид хэдхэн жилийн дараа Израль, Палестин шиг үргэлжийн мөнхийн дайн байлдаан болоод дуусах байлгүй. Үр хүүхдүүд минь орох оронгүй, газар нутаггүй хаана ам ьдрах болж байна. Хүн болгоны бодох л асуудал.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаг 2014-06-18 06:01:02
    гадаадыханд газар эзэмшүүлбэл нэг жижигхэн хотхон бий болно тэр нь өргөжөөд хот бас дахин өргөжөөд улсын доторхи улс болж яваандаа Изриал шиг л даврах болно доо
    103.26.193.19
    Мэдэгдсэн Хариулах
  • шуурга 2014-06-18 02:44:42
    Бэлчээрийн мал аж ахуйтай манайх шиг улс ийм балай юм хийж болохгүй. Бидэнд эх орон газар шороо минь л үлдэнэ. Одооны хууль батлаж байгаа хүмүүс үхээд л өгнө. Тэр үед үр хүүхдүүд маань эх орон газар шороо үгүй тэнүүчлэн амьдрах болж байна уу? УИХ-ын гишүү
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-18 02:02:35
    олонгосчууд Монгол улсаас 30 мянган га газрыг газар тариалан эрхлэх зорилгоор худалдан авах гэж байгаа тухай www.koreaittimes.com веб хуудсанд өгүүлснийг бүрэн эхээр Монцамэ сонинд орчуулсанаар хүргэж байна.
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-18 02:01:43
    Хэтдээ Монгол улсад хүнсний хангамжийн бааз байгуулах, дахин нэгдсэн улсын маань 80 сая иргэдийг хүнсээр хангах арга зам олоход бэлтгэх үүднээс энэ боломжийг бид ашиглах ёстой. КМАDI болон Монголын Дорнод аймгийн захиргаа тухайн төслийг амжилттай хэрэгжүү
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-18 02:01:10
    Хоёр Солонгос хоёулаа хүнсний хангамжийн асуудалтай тулгараад байна. Ах дүүгийн холбоотой Монгол оронд улаан буудай, буурцаг, эрдэнэ шиш болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тариалснаар манай оронд үр тарианы хомсдол арилж, илүүдэл цагаан будааг Ума
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-18 02:00:28
    Солонгос Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн бэлтгэл санаачилга буюу КМАDI нь Монголоос худалдан авах 30 мянган га газрын асуудлыг хэлэлцэхээр хуралджээ. Төлөвлөлтийн хорооны дарга Ким Хак-Су хэлэхдээ, « Хүнсний хангамж бол үндэсний аюулгүй байдалтай холбоот
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-18 01:59:27
    Хөдөө аж ахуйн тусгай бүс нь Монголын Халх голын бүс нутагт 30 мянган га талбай эзлэн орших юм. Хоёр тал төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болно. Тухайлбал, газар тариалан болон мал аж ахуйн фермүүд байгуулах, экосистемийг хамгаалах болон ойжуулалт
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-18 01:58:24
    БНСУ-ын Солонгос-Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн санаачилга болон Монгол улсын Дорнод аймгийн засаг захиргааны удирдлагын хооронд нэгэн гэрээ удахгүй байгуулагдах гэж байгаа бөгөөд гэрээ ёсоор газрын дорх нөөцийг ашиглаж дэлхийн зах зээл дээр үр тарианы
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-18 01:57:23
    Кори эдэлбэр газар нь маш их нөөц боломжтой газар юм байна. Цаг агаар тогтвортой, сайн чанарын хөрс, тунгалаг голуудтай, гүний ус элбэгтэй зэрэг нь газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тун таатай юм. Ингэснээр, Монголын хүнсний зах зээл болон эксп
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-18 01:56:50
    Тус байгууллагын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Чан Юн Чан ярихдаа, Кори гэж нэрлэгдсэн 816 880 акр талбай бүхий тариалангийн эдэлбэр газарт байгальд ээлтэй газар тариалангийн болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөж байгаа тухайгаа дурдлаа. Кори г
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-18 01:38:50
    Солиотой Ерөнхийлөгч Элбэгдоржийн солонгосуудад өгсөн Дорнодын халх голын 500 мянган га газрыг 100 жилээр өгөх нь ээ.Энэ хуулийг болшиё.Албаар иймэрхүү газраа гадныханд өгөх гэж майна.Эсэргүүжэж байна!!!!
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • догсом 2014-06-18 01:24:53
    бэлчээр яах вэ нөгөө 300 сая энэ тэрюү болсон бэ сониноос
    103.26.193.22
    Мэдэгдсэн Хариулах