“Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалайг угтан авах үйл ажиллагаа болно
09.00 цагт: НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд  эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014-2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
 
09.00 цагт: Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтны хамтарсан зөвлөгөөн "Өргөө-1" кино театрын 3 дугаар танхимд зохион байгуулагдана.
 
09.00 цагт: НҮБ-ээс 2015 оныг “Хөрс хамгаалах жил” болгон зарласантай холбоотойгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-25 өдрүүдэд ХХААЯ, ХААИС-тай хамтран зохион байгуулах “Хөрс хамгаалал тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” сэдэвт зөвлөгөөний нээлт ХХААЯ-нд болно.
 
09.00 цагт: Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтад нэвтрүүлж буй олон улсын туршлага сэдэвт олон улсын хурал Туушин зочид буудлын "Сүлд" хурлын танхимд болно.
 
10.00 цагт: БСШУЯ-ны дэргэдэх Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Францын элчин сайдын яам, Монгол Францын төвтэй хамтран Монголын Үндэсний музейн Эртний Монголын түүхийн танхимд Франц орны музейн туршлагыг Улаанбаатар хотын музейнүүдтэй хуваалцах сургалт семинарыг зохион байгуулах гэж байна.
 
11.00 цагт: Нийслэлийн шилдэг хамтарсан баг шалгаруулах "Центавр" ур чадварын тэмцээн Нийслэлийн Иргэний Танхимд болно.
 
12.00 цагт: Монгол орноо баруун, зүүн хэсэгт хуваан 2 удаагийн аяллаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч, 136 өдрийн турш 5000 орчим км зам туулан Улаанбаатар хотын ойролцоо ирсэн МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалайг угтан авах үйл ажиллагаа  Монголын Залуучуудын Холбооны байранд болно. 
 
14.00 цагт: Гадаад хэргийн яамны ээлжит "Хэвлэл мэдээллийн цаг" мэдээллийн арга хэмжээ тус яамны "Зөвшилцөл" танхимд  болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.