И.Акинфеев тааруу тоглолт үзүүлснээр баг нь тэнцлээ
Манай хойд хөрш ОХУ-ын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо хийлээ. БНСУ-ын багтай таарч тоглосон бөгөөд 1:1-ийн харьцаатай тэнцлээ. Хоёр багийн хувьд ижил түвшний тоглолт үзүүлсэн бөгөөд Солонгосчууд хурдаар илүүрхэж байсан бол Оросууд биеийн хүчээр илүүрхэж байв. Нэгдүгээр үед  хоёр баг бараг довтлоогүй бөгөөд хоёрдугаар үед ээлж дараалсан довтолгоо хийж байсан юм. Энэ үед ОХУ-ын хаалгач Игорь Акинфеев маш энгийн алдаа гаргаж байсан. Ингээд БНСУ-ын шигшээ багийн Ли Кин Хо 68 дахь минутанд тооны харьцааг нээж багтаа тэргүүллийг авчирсан. Акинфеев хариуцлагатай тоглолт үзүүлсэн бол энэхүү гоол орохгүй байж болох байлаа. Харин Солонгосчууд давамгайлал ердөө гуравхан минутын дараа дууссан юм. Учир нь Ю.Жирковын оронд сэлгээгээр орж ирсэн А.Каржиков тооны харьцааг тэнцүүллээ. Ийнхүү хоёр багийн тоглолт 1:1-ээр тэнцлээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Karjokovt baatar tsol olgo 2014-06-18 02:40:18
    Karjokovt baatar tsol olgo
    182.160.2.171
    Мэдэгдсэн Хариулах