Эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө нийслэл хотод сүндэрлэнэ
Шинэ Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн гурван удаагийн шагналт, анхны "Ардын уран зохиолч" цолтон, хэл шинжлэлийн суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг Энхтайваны өргөн чөлөөнд, Боловсролын их сургуулийн урд талбайд босгох тухай нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ.

Өөрийн авъяас билэг, ур ухаанаараа “сод гарамгай” хэмээх тодотголыг ард түмнээсээ хүртсэн эрдэмтэн зохиолчийн дурсгалын хөшөөг улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа босгох тухай санаачилгыг Төрийн хэлний зөвлөл /ТХЗ/-ийн ажлын албанаас 2014 оны нэгдүгээр сард гаргасныг ТХЗ-ийн хурал, тухайн үеийн ССАЖ-ын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжээд НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьсан байна.

Үүнээс хойш энэ асуудал таг чиг болсон. Тэгвэл энэ өнгөрсөн сарын 10-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, дээр дурдсан байршилд хэл шинжлэлийн суут эрдэмтэн Цэндийн Дамшинсүрэнгийн хөшөөг босгохоор болсон байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэрээ энд бичнэ үү 2015-11-27 09:00:22
    харин тийн Мөнх-Очир гэгч төрийн мөнгөөр баяжсан нөхөр аавдаа хөшөө босгоод удаж байхад ийм хүмүүст одоо л нэг юм
  • Zochin 2015-11-27 04:42:52
    Яасан сайхан хэрэг вэ. Энэ агуу их хүний гавъяаг төр засаг ингэж үнэлэх ёстой байсан юм.