Г.Алтанхүүг ирэх баасан гарагт шүүнэ
Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Г.Алтанхүү өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Тэгвэл түүнийг энэ сарын 4-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.30 цагт шүүхээр болжээ.
 
Анхан шатны шүүхээс Г.Алтанхүүг найз охиныхоо амь насанд хүрээгүй, харин бие махбодид гэмтэл учруулсан гэж үзэн 3 жилийн хорих ял оноосон юм. “Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины  гүн хордлогод орж нас барсан” гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг.
 
Уг дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрийг талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Ингэснээр тус шүүх талийгаачийн гэрийнхний гаргасан гомдлыг хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаасан юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2015-12-02 06:14:25
    энэ садист нөхөр 3 жил байтугай 3 хоног ч үгүй гарах юм биш үү
  • би 2015-12-02 05:33:21
    гадны нөлөөтэй амиа алдсан хүмүүсийг шүүхийн шинжээчид дандаа архины хордлого болгодог юм байна доо, эцсийн эцэст хүн юу хийнэ түүнийг хэзээ нэгэн цагт хүртэнэ....
  • MS 2015-12-01 13:50:22
    Manai ulsad shuukh emneleg bolon yer ni busad turliin shinjilgeeg yag unen zuv khiij chadaj baigaa gedgiig batalgaatai khelekh khun bnuu?
  • zochin 2015-12-01 12:26:17
    Odoo batlan daaltand gertee bga shde
  • Зочин 2015-12-01 09:33:11
    Хүчирхийлэгчийг цаазал