Сингапурын барилгын салбарынхан өөрсдийн ноу-хаугаа танилцууллаа

Сингапур улсын барилгын салбарынхан өөрсдийн ноу-хау, мэдлэг ойлголтыг хуваацахаар манай оронд саатжээ. Хот төлөвлөлтийн түүхэн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бол яах аргагүй Сингапур. Дэлхийн улс орнуудын хувьд хот нь хүн амын өсөлтийн татах хүч болсон тул хотжилтын давуу талыг ашиглаж тогтвортой, тэнцвэрт хөгжлийг хангахад онцгойлон анхаарч байна. Харин манайх энэ удаад тэдгээр дэлхийн жишиг орнуудын нэг болох Сингапур улсын туршлагаас судлах зорилгоор “Хот төлөвлөлт ба Сингапурын туршлага “сэдэвт семинарыг зохион байгууллаа. Өнөөдрийн семинарт “Оромжны хотоос орчин үеийн метрополис- Сингапурын түүх”, “Амьдрах таатай хотыг цогцлоох нь-Төлөвлөлт ба бүтээн байгуулалтын цогц аргачлал” зэрэг хэлэлцүүлгүүдийг тавьж, өрнүүллээ.
 
НҮБ-аас 2005 онд гаргасан "Дэлхийн хотжилтын төлөв байдал" илтгэлд "21-р зуунд хотжих явц улам эрчимтэй яеагдана” хэмээн онцолж, 2030 он гэхэд хотын хүн амын тоо дэлхийн хүн амын 60% буюу 5 тэрбум орчим болно гэсэн тооцоололыг гаргажээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт хүн ам 2.9 сая болж, хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын түвшинг 67 хувьд хүрлээ. Нийслэл, бүсийн тулгуур төв, аймгийн төв болох 23 томоохон хот, түүний орчимд манай улсын нийт хүн амын 60.0 гаруй хувь нь ажиллаж амьдарч байна.
 
Тиймээс хүн амын нутагшилт, суурьшлын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, одоогийн болон ирээдүйн хотуудыг сайн төлөвлөлттэй, тогтвортой, бүх хүнд хүртээмжтэй байлгахын төлөө хэрхэн ажиллаж байгаа талаар салбарын сайд хэлэхдээ “Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан ’’Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага"-ыг баримт бичгийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Мөн тус яамнаас орон нутгийг хөгжүүлэх, иргэд тогтвор суурьшилтай амьдрахад зориулж эрүүл, аюулгүй, таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд аймгийн төв 13 хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, инженерийн дэд бүтэц болон орон сууцны шинэ хорооллуудын бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа. Шударга бус, хяналт алдагдсан, дэмжих үүрэг нь орхигдсон тохиолдолд тогтвортой хөгжил, өсөлтөд саад тотгор болдог. Иймд Барилга, хот байгуулалтын яамнаас хот төлөвлөлтийн бодлогыг цомхон, уялдаатай, цогц, иж бүрэн хотуудыг хөгжүүлэхэд чиглүүлэн, хотжилт, нийгэм-эдийн засгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдлын уялдааг гүнзгийрүүлэхийг зорьж байгаа юм” гэлээ.  Мөн тэрбээр үндэсний хэмжээнд хот, суурины төлөвлөлтийг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх, шинэ арга хандлагыг нэвтрүүлэхдээ олон улсын шилдэг туршлагад түшиглэн хэрэгжүүлэх нь ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.