“Монгол тээвэр нэгдэл” ХХК болон Хөдөө аж ахуйн бирж хамтран ажиллана

-МУ-ын нийт аймаг, хотуудад тээвэрлэлт логистиксийн нэгдсэн боловсронгуй системийг бий болгоно-

Үндэсний автотээврийн болон олон улсын тээвэр, логистиксийн 20 компанийн үүсгэн байгуулсан “Монгол тээвэр нэгдэл” ХХК нь Хөдөө аж ахуйн бирж ХХК-тай хамтран ажиллахаар болжээ. Хамтын ажиллагааны санамж бичгийг өчигдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр “Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Б.Соронзонбаатар, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нар үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Хөдөө аж ахуйн биржээр дамжин зах зээлд нийлүүлэгдэж буй хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт логистиксийн нэгдсэн боловсронгуй системийг Монгол Улсын нийт аймаг, хотуудад бий болгоход Хөдөө аж ахуйн бирж ХХК болон “Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтран ажиллах юм.

Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны үр дүнд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд зарцуулж буй өртгийг бууруулж, хямд, найдвартай, даатгагдсан, бүртгэгдсэн, түргэн шуурхай тээврийн нэгдсэн сүлжээнд орох бөгөөд эцсийн дүнд нийлүүлэгчдийн цаг хугацааг хэмнэж, эрсдэлээс хамгаалах, мөн хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай, хямд бүтээгдэхүүнийг яг цагт нь найдвартай нийлүүлэх нөхцлийг бүрдүүлэх боломжийг бий болгох юм.

“Монгол тээвэр нэгдэл” ХХК нь 2010 оны есдүгээр сард үүсгэн байгуулагдсан юм. Ийнхүү Үндэсний компаниуд нэгдэж, уул уурхайн тээвэрлэлтийн төсөлд хамтран ажиллах болсноор өдгөө гишүүнчлэлийнх нь тоо нэмэгдэж, нийт 500 гаруй тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүн бүхий автотээврийн Монгол Улсдаа хамгийн том зохион байгуулалттай бүтэц болжээ.

“Монгол тээвэр нэгдэл” ХХК нь автотээврийг үндэсний хэмжээнд хөгжүүлж, олон улсын жишигт хүргэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд уул уурхай болон тусгай зориулалтын технологийн тээвэрлэлт, хот хооронд болон орон нутгийн тээвэрлэлт, улс хооронд болон транзит тээвэр гэсэн гурван үндсэн чиглэлд автотээвэр логистиксийн хөгжүүлэлт хийн ажиллаж байгаа юм байна.    



Н.Нэргүй

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-12-04 02:59:32
    jolooch nar chin ajiltai bolson uu? sayhan l ajilgui bolchihloo gej bh shig bsan
  • Ганхүү 2015-12-04 02:58:17
    ккк сайхан мөрөөдөх юм даа. наад биржээр чинь тэгээд ачаа гардаг болтол яах уу.