Г.Алтанхүүг өршөөлөөр суллажээ
Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Г.Алтанхүү шүүх хурлын явцад “"Намайг Өршөөлийн хуульд хамруулж өгөөч. Би гэмшиж байгаа. Талийгаачийн ар гэрээс нэхэмжилсэн 22 сая төгрөгийн хохирлыг барагдуулна" гэж мэдүүлжээ.
Шүүхээс түүндЭрүүгийн хуулийн 98.1-д заасны дагуу 3 жил, 100.1-д заасны дагуу 2 жил, 107.3-д заасны дагуу 5 жилийн хорих ял буюу тус зүйл ангиудын дээд хэмжээг оноосон юм. Улмаар түүний хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцож, ялын үлдсэн хугацааг өршөөлийн хуульд хамруулж, өнөөдөр суллалаа.

Анхан шатны шүүхээс түүнийг найз охиныхоо амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж үзэж, 3 жилийн хорих ял оноосон билээ.

Г.Алтанхүүгийн хувьд Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан ч амиа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Улмаар тус шүүх талийгаачийн гэрийнхний гаргасан гомдлыг хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингэснээр Г.Алтанхүүгийн хэргийг дахин шалгаж, шүүхэд шилжүүлэн, дээрх шийдвэрийг гаргажээ.  
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun 2015-12-06 11:14:41
    ALUURCHIN, zerleg aluurchin, umnu ni hamtran amidarch bsan huuhnuudee bugdiig zodoj tamlaj bsan gee biz de. alagdsan ohinii naiziin ugnees todorhoi bga sh de
    103.242.46.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-12-04 20:26:18
    Uuu huurhii iim boltsiin bol hun alwal hurdan sullagdmaar yum bn da. Neg durgui hurgesen 76iin negiig nuhchdiimu
    176.99.220.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-12-04 08:39:59
    Za ohid busguichuud minee ene aluurchnii zus tsaraig sain togtooj avaarai dahiad yamar hunii uriig alah bol doo burhan mini
    103.11.194.78
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-12-04 07:39:29
    za yamar ineedtei yum be,iim aluuchdiig oogshuuleed bhiin bol gemt hereg bagasna gj baihchgui.yalaa gj urshuuliin huulind bagtaaj bgaam be,estoi sonin yumaa.
    103.26.193.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-04 06:32:13
    эмэгтэй хүнийг эрхшээлдээ мал амьтан мэт байлгах гэсэн ийм мэтийн амьтдыг өршөөгөөд байвал хүчэрхийлэлийг өөгшүүлсэн л хэрэг болно доо
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах