Ураны бус уурхайн нэгдсэн мэдээллийн сантай болно
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оны 05 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ураны бус уурхайнуудад хяналт шинжилгээ хийлээ.

Энэ нь уурхайнуудаас дээж авч цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлуулах хяналт шинжилгээнд хамруулах, эрсдэлийн үнэлгээ хийн, эрсдэлийг бууруулах, хүн ам, хүрээлэн байгаа орчинд учруулж болзошгүй цацрагийн сөрөг нөлөөллийг тогтоох, цаашид хийгдэх хяналт шалгалтын төлөвлөгөө боловсруулах зорилготой байлаа.

336 ураны бус уурхайгаас нүүрсний 35, жоншны 12, төмрийн 8, алт, мөнгөний 6, зэс, молибдены 3, вольфрамын 2, барилгын материал, ачаа тээврийн 5, нийт 71 аж ахуйн нэгж, байгууллага хяналт шинжилгээнд хамрагдсан байна. Хяналт шинжилгээний дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Цаашид:

·  Байгууллага, аж ахуйн нэгжид цацрагийн аюулгүйн байдлын соёлыг хэвшүүлэх, дотоодын хяналтын тогтолцоо бий болгох

·  Цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт, олборлолтын үед тавих цацрагийн хяналтыг олон улсын жишигт хүргэх

·  Байгалийн цацраг идэвхт материалыг хяналтаас чөлөөлөх зохицуулалт бий болгох

·  Тандалт судалгааны үр дүнд боловсруулалт хийж, ураны бус уурхайн хяналтын хуудас боловсруулах

·  Цацрагийн аюулгүйн норм (ЦАН-2015)-ын зохих шаардлагыг биелүүлж ажиллахыг ураны бус уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдэд үүрэг болгож, хэрэгжилтийг хангуулахад хамтарч ажиллах

·  Радоны хэмжилт хийж, хяналт тавих тогтолцоог сайжруулахыг Цөмийн энергийн комисс, Ашигт малтмалын газарт албан тоотоор хүргүүлэхээр тогтлоо.

Уурхайд хөрс хуулалт хийсний дараа цацрагийн хэмжилт хийлгэж, уран агуулсан хэсгийн хил заагийг тогтоолгон олборлолтоо эхлэх, дотооддоо цацрагийн байнгын хяналт, хэмжилт хийж байх зэргийг Дэд даргын зөвлөлийн хурлаас аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгов.  

Цаашид аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага ураны бус уурхайн нэгдсэн мэдээллийн сантай болж, урьдчилан сэргийлэх хяналт, тандалт судалгааг системтэй хийн, хүн ам, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, эрсдэл ихтэй уурхайг тогтмол хяналтад хамруулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.