Хүүхдийн урлан бүтээх төвөөс савраа тат
Нэгэн цагт Улаанбаатар хотод хүүхдийн гэх тодотголтой олон байгууллага байсан. Хүүхдийн кино театр, Хүүхэд, залуучуудын театраас авахуулаад тоочоод байвал их. Тэгвэл Хүүхэлдэйн театр, Хүүхдийн урлан бүтээх төв гэх мэт 4-5-хан л газар үлдэж. Бусдыг нь хувьчлалын үед хувааж аваад, “идчихсэн”. Тэгвэл дахиад л хувьчлал нэрийн дор хүүхдийн гэх тодотголтой, хамгийн эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн урлан бүтээх төвийн “амийг тасалж” магадгүй болчихоод байна. Учир нь хувьчлах барилгуудын жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төвийг оруулчихсан байгаа юм. Хэвлэх үйлдвэрийн барилгын газрын дайнд хүрэхгүй байх л даа. Гэхдээ хотын А зэрэглэлийн бүс. Бас л үнэтэй газрын тоонд орно. Олон ч бизнесмэн энэ газарт шунаж байгаа нь тодорхой. Тийм болохоор нэг их булаацалддаггүй юмаа гэхэд мөнгө хаяад л авчихна.
 
Хэн нэгэн бизнесмэн мөнгө хаяад авчихвал Хүүхдийн урлан бүтээх төв баяртай л болно. Бизнес хийх гэж байгаа хүн дугуйлан ажиллуулаад, хүүхдүүдэд буян үйлдээд сууж байдаг юм гэж хаа байх билээ. Хүүхдийн урлан бүтээх төвд эдүгээ 121 ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн 1000 гаруй сурагч хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн хажуугаар ирээдүйдээ хэрэгтэй олон зүйлийг сурч байгаа. Тэр дундаа амьдралын боломж тааруу, үнэтэй дугуйлан, секцэд явж чаддаггүй хуүхдүүдийг Хүүхдийн урлан бүтээх төв авч, авьяас чадварыг нь хөгжүүлдэг юм. Энэ бол олон хүүхдэд боломж олгож байгаа явдал.
 
 Хэдий авьяастай ч түүнийгээ хөгжүүлж, багш нараар заалгаж, суралцаж чадахгүй бол тухайн хүүхэд өсч, дээшлэхгүй шүү дээ. Энэ боломжийг Хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олон олгож байгаагаараа онцлог. Гэтэл ийм ариун үйлстэй төвийн хамт олныг үл ойшоож, авьяас чадвараа хөгжүүлж, ирээдүйд улс орныхоо эзэн нь болохоор шамдаж яваа хүүхдүүдийг суралцах дугуйлангүй болгож, Хүүхдийн урлан бүтээхийн барилгыг хувьчлах хэрэг юун. Өнөөдөр улс орны эдийн засаг хүнд байгаа байж болно. Барилга, байшин, газраа зарж, төсвийн мөнгө төвлөрүүлэх шаардлагатай байгааг ч ойлгож байна. Гэхдээ хэдхэн төгрөгийн төлөө үр хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа ганц төвөө хувьчлах хэрэг байна уу.
 
Тэнд сурч байгаа мянга мянган хүүхдийн ирээдүйд улс орондоо оруулах хувь нэмрийг бодолцож үзсэн үү. Нэг удаад төсөвт хэдэн тэрбум төгрөг орууллаа гээд улс орон сайхан болчих уу. Сайндаа л төсвийн байгууллагын, ажлаа хийсэн ч биш, хийгээгүй ч биш суудаг хэдэн нөхрийн цалинг өгөөд л дуусгах биз, тэр мөнгөө. Хувьчлал байж болно оо. Түүнийг нь эсэргүүцэж байгаа юм биш. Гэхдээ ямар барилга, байгууллагаа хувьчлахаа бас мэдэж байх ёстой биз дээ. Хэвлэх үйлдвэрийн барилга энэ тэрийг бол хурдхан хувьчлаад, хотын төвд хэчнээн жил байгаа балгасны оронд сайхан байшин баригдчихвал сайн хэрэг.

Харин Хүүхдийн урлан бүтээх төв бол хэвлэх үйлдвэрийн балгас болсон байшингаас өөр. Энэ мэтээр ялгаж, салгах юм байх ёстой. Өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төв улсын төсвөөс тэгтлээ их мөнгө зулгаагаад, ачаа болоод байгаа гэж лав бодохгүй байна. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө улс хэдэн төгрөг гаргаад, ганц байшин үлдээчихэд болохгүй юм юу байна аа. Хатуухан хэлэхэд, Хүүхдийн урлан бүтээх төвөөс савраа тат. Хувьчлаад юунд хүрэх юм. Нэг баян нь Урлан бүтээх төвийн байрыг нураагаад, оронд нь олон давхар оффис л барина биз. Эсвэл орон сууц ч барьж магадгүй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө сурч, хөдөлмөрлөж яваа 1000 хүүхэд очих гачаргүй л болно. Ингэж хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл, тэмүүлэл рүү ус цацах хэрэггүй л байх. Ямар тэр байшинг л зарахгүй бол улс орон дампуурах гээд байгаа биш дээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • түвшин  2015-12-08 12:44:49
    миний багадаа сурч байсан амьдралын минь зам мөрийг зааж өгсөн буяны газраас савраа тат өөд нь татаж сайхан ордон босгож өгнө гэвэл ирээдүйн өмнө ам өг
  • Цагаан 2015-12-08 12:28:33
    Согтуу салга буриад савраа тат
  • зочин 2015-12-08 11:08:13
    засвөрлаж үр хүүхдүүдийг хамгаалах асуудал бол төрийн үүрэг. чамайг толгойгоо даахгүй гулжигнаж байхад залуучуудын ордон пионерийн ордон хоёрыг ард түмний мөнг...
  • бат 2015-12-08 09:50:29
    Энэ хэдэн хүүхэд наад актлагдсан байшинд чинь дарагдвал комментчид хариуцах уу?
  • саран 2015-12-08 08:02:11
    Олон хүүхдийг хөгжүүлсэн сайхан газар.Энэ удирдлага гэгдэх луйварчингууд бузар савраа татвал таарна.Монголын ард түмэн хэзээ нэг өөдөлнө өө?????
  • z 2015-12-08 05:33:47
    байшинг нь хувьчлалгүй удирдлагын багыг нь өөрчлөх хэрэгтэй байна Үүл даргаа
  • z 2015-12-08 04:13:22
    naad huuhduudee nuguu ordond ni surga. gazar, barilgiig ezend ni sullaj ug. dotor ni ajillasaar baigaad uursdiinhuu geed oilgotson muusain tusviin shimegchid ee...
  • шударгуу 2015-12-08 03:38:45
    бат үүлийн хар савар урт шүү
  • ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ 2015-12-08 03:37:35
    ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХДҮҮДИЙН ЮМ СУРЧ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРҮҮЛДЭГ ГАНЦ ХОЁР ГАЗРЫГ ИНГЭЭД СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААГ ХЭЗЭЭ Ч ЗӨВШӨӨРЧ НАЙР ТАВИН ӨГЧ БОЛОХГҮЙ,
  • bataa 2015-12-08 03:34:50
    Õ¿¿õäèéí îðäîíã çàðàõäàà òóëñàí áîë àðä ò¿ìýí ìºí㺠áîñãîæ õ¿¿õä¿¿äýý áýëýãëýõ ¿¿
  • зочин 2015-12-08 00:53:03
    АН-ынхан 16 онд хөөөгдөхөөсөө өмнө харсан бүхнээ хувьчлал нэрээр луйвардаж байна, хүүхдийн юмыг хүртэл авдаг хомхой хотын дарга байхаар хэцүү юм аа