ХХОАТ-ын тухай хуулийн төслөөр завсарлага авлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Гэвч уг хуулийн танилцуулгын дараа МАН-аас ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Эл хуулийн төсөл нь Монгол Улсад урт хугацааны тогтвортой санхүүгийн эх үүсвэрийг бүрэлдүүлэх замаар банкны салбарыг хөрөнгөжүүлэх, улмаар эдийн засаг дахь санхүүжилтийн орчинг бүрдүүлэх нь банкны салбарын өмнө тулгамдаж буй гол сорилтуудын нэг юм. 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн дагуу мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д “мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө” гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан татвар ногдуулж эхэлнэ. Иймээс энэ хуралдаанаар хадгаламжаас татвар авах хугацааг дээр заасанчлан батлах уу, эсвэл  хүүгээс чөлөөлөх хугацааг үргэлжлүүлэх үү гэдгийг хэлэлцэх байв.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • enxbold 2015-12-11 11:09:57
    MAH ynhan baga mungu hadgaluulsan bolj jujiglej bn. ihenh munguu gadaadad bairshuulsan gej unen baihaa