Ангела Меркель “Тайм”сэтгүүлийн оны онцлох хүнээр шалгарчээ
Германы канцлер Ангела Меркель Тайм сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорчээ. Алдарт “Тайм” сэтгүүл өчигдөр 2015 оны онцлох хүмүүсийг шалгаруулсан бөгөөд Германы канцлер уг жагсаалтыг сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа тэргүүлсэн эмэгтэй хүн болсон байна.

Тайм сэтгүүлийнхэн түүнийг Грекийн хямралыг зохицуулах, дүрвэгсдийн асуудал, Исламын Улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд гүйцэтгэсэн үүргийг нь үнэлж онцлох хүнээр тодруулсан  хэмээн онцолжээ.

Харин энэ оны хамгийн муу үлгэр дууриалалтай онцлох хүнээр Исламын Улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр Аль Багдадиг нэрлэсэн байна. Түүний араас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп, Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани нар бичигджээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.