“Моннис интернэшнл” ХХК-ийнхан “Аэро Монголиа”-г өртэй байсныг мэдээгүй, худалдаж авсан гэв үү
"Аэро Монголиа” компанийн захирал асан П.Баатарсүрэнг долоон жилийн ял сонсож, хоригдоод багагүй хугацаа өнгөрч байна. П.Баатарсүрэн бол нисэхийн анхны томоохон бизнесмэн. Анхны хувийн онгоцнуудыг оруулж èðñíýýðýý бизнесийн хүрээнийхэн дундаа нэртэй нэгэн. Харин түүний төмөр торны цаана байх хойгуур түүнтэй холбоотой асуудал олон нийтийн анхааралд өртлөө.

Энэ нь  “Аэро Монголиа” ХХК-ийн ерөнхийлөгч асан П.Баатарсүрэнгийн эхнэр Ш.Цогзолмаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглан захидал илгээснээс үүдэлтэй. Харин энэ захидлыг  “Моннис интернэшнл” ХХК-ийнхан их эмзэгээр хүлээж авав. Тэр даруйдаа хэвлэлд хандан,  П.Баатарсүрэнгийн эхнэр “Моннис интернэшнл” компанийн эсрэг илт гүжир, гүтгэлгийн шинжтэй хууль бус мэдээллүүд гаргаж байгаа тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэднийг ийнхүү цочирдуулсан Ш.Цогзолмаагийн Ерөнхийлөгчид хандсан захидалд “Миний нөхөр 2007 онд “Аэро Монголиа” ХХК-ийн нийт хувьцааныхаа 60 хувийг иргэн Х.Дөчинтав болон “Моннис интернэшнл” ХХК-д худалдсанаас хойш 6 жилийн туршид маргаж, иргэний хэргийн 3 шатны шүүхээр 2 жил гаруйн хугацаа зарцуулж байж “Моннис интернэшнл” ХХК-д зарсан хувьцааныхаа мөнгийг авахаар болсон боловч одоо болтол төлбөрөө бүрэн гаргуулж авч чадаагүй, харин эсрэгээрээ өөрөө бусдыг залилан мэхэлсэн гэх хэрэгт холбогдож, шийтгүүлээд байна.
Миний ханийг “…хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутган, шүүхээс 7 жилийн хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийтгэсэн…” нь энэ цагийн их хэлмэгдүүлэлтийн нэг хэмээн би үзэж байна” гээд үйл явцыг нэг бүрчлэн тайлбарлаж Ерөнхийлөгчид илгээжээ.

Харин энэ байдлыг “Моннис интернэшнл” ХХК-ийнхан энэ бүхэнд  сөрөг тайлбар хийлээ. Ингэхдээ тэд 2007 онд “Аэро Монголиа” компанийг хүлээж авахад маш их хуримтлагдсан өртэй, ашиггүй ажиллаж байсан. Үйл ажиллагааг сэргээх гэж “Моннис”-ээс маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Одоо ч алдагдалтай л ажиллаж байгаа. 2007 оноос хойш П.Баатарсүрэн өр төлбөрийг хариуцахгүй гэж явсан. 2010 онд П.Баатарсүрэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Моннис” миний хувьцааг аваад мөнгө төлсөнгүй. Хувьцааныхаа мөнгийг авмаар байна хэмээн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний агуулгыг худал тайлбарласан нэхэмжлэл гаргасан. Харин шүүхээс хувьцааны үнэ буюу 3 тэрбум 52 сая төгрөгийг “Моннис Интернэшнл” ХХК-иас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн.  Тиймээс манай компани нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг хүндэтгэн дээрх мөнгөний 60 хувь буюу 1.7 тэрбум төгрөгийг түүнд төлсөн. Харин П.Баатарсүрэнгийн талаар бид өр төлбөрөө нуун дарагдуулж гэрээгээр халхавчлан хувьцаагаа худалдсан гэдэг үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан. Энэ асуудлыг шүүх шийдвэрлэж, түүний буруутайг тогтоосон байгаа” гэсэн мэдээлэл хийв.

Эцэстээ “өртэй компани худалдаж авч байгаагаа мэдээгүй учраас” гэсэн шалтагаар “Моннис интернэшнл” ХХК-ийнхан өөрсдийгөө хайцаалж байна. Ийнхүү “Аэро Монголиа” ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшигч “Моннис интернэшнл” ХХК-ийнхан болоод уг компанийг үүсгэн байгуулагч, хувьцаагаа алдсан гэх П.Баатарсүрэн нартай холбоотой асуудал хэсэгтээ олон нийтийн анхааралд өртөх нь тодорхой болов.

П.УНДРАМ
Оллоо.мн    
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • davaa 2016-01-06 12:50:44
    Jafan nertei hujaa mashin oruulj ireed shahaj baisan shuu dee hulhi hudargagui lalaruud
  • kop 2014-06-20 08:31:22
    Моннис больдоо мөнгөтэй байж болно, гэхдээ хүний эхлүүлсэн бэлэн юман дээр зөв тийчлээч, хууль гэж нэг юм байдгийг харахгүй бүгдийг мөнгөний нүхээр харж байх шиг байнадаа, ичмээр нэр төрөө болон ургашлах замналаа бодмоор юм, ард түмэн бүхнээс ухаалаг юмны
  • Baatarsurend zuv yal onoojee 2014-06-20 06:02:33
    Baatarsuren ugaasaa buyantai tsaraitai luivarchin. Khorolsurengiin hamsaatan. Huuliin tsoorhoi mash sain ashigladag, Monnis argaa baraad unenee heleed bgan bish uu. Luivarduulj bsni huvid helj b. Buyantai tsaraind hund itgel turuulne, uuruu gereenii draf
  • 123 2014-06-19 06:11:05
    huniig mun tsusgui alhiim daa