Эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ
10.00 цагт: Дэлхий улс оронд нэгэн зэрэг нээж буй "Дэлхийн хүний хөгжлийн 2015 оны илтгэл" танилцуулах ажиллагаа, илтгэл, хэлэлцүүлэг НҮБ-ын байрны Хурлын танхимд болно.
 
10.30 цагт: Монгол Улсын эдийн засгийн толь болсон төмөр замын тээврийн салбар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс буурсантай холбогдуулан хүнд нөхцөлд ажиллаж байгаатай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "УБТЗ"-ын зүгээс одоогийн бизнесийн орчин, цаашид баримтлах хөгжлийн чиг хандлагын талаарх олон улс болон дотоодын бизнес эрхлэгчдийн үндэсний форумын зохин байгуулах талаар мэдээлэл өгөх хэвлэлэийн бага хурал МҮХАҮТ-ын их танхимд болно.
 
11.00 цагт: 2015 оны Эмзүйн шинжлэх ухааны болон Анагаах ухааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ Эрүүл мэнд, спортын яамны хүндэтгэлийн танхимд /204 тоот/ болно. 
 
11.00 цагт: “Босоо хөх Монгол” ТББ, “Зөв амьдрах ухаан” ТББ хамтран нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
12.30 цагт: Япон судлаач, орчуулагч Дэлэгийн Төмөрбаатарыг Япон Улсын төрийн одон "Мандах нар одонгийн Сарнай цэцэгт алтан туяа зэрэглэлийн одон"-оор шагнах ёслолын ажиллагаа Япон Улсын ЭСЯ-нд болно.
 
15.00 цагт: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 25 жилд зориулсан уулзалт ярилцлага "Чингис" зочид буудлын хурлын танхимд болно.
 
16.00 цагт: ACEM-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад эрэлттэй байгаа үйлчилгээний ажилтнуудыг ажилгүй иргэдээс сонгон шалгаруулах бүртгэлийн үйл ажиллагааг нээх арга хэмжээ  “Бишрэлт” зочид буудлын 1 давхарын хурлын танхим болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.