Наадмаар түрүүлсэн харваачийг найман саяар шагнана

Үндэсний сурын харваачдын төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг эрийн гурван наадмын бөх, уяачдын шагналтай дүйцүүлэн нэмсэн билээ. Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай, шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилж, “Жишиг хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг нэг дахин, байрны тоог хоёроор нэмэгдүүлж, таван байранд шагнал олгохоор өөрчлөлт оруулсан.
 

Үүнд, нэгдүгээр  байр найман сая, хоёрдугаар байр зургаан сая, гуравдугаар байр дөрвөн сая, дөрөвдүгээр байр хоёр сая, тавдугаар байр нэг сая таван зуун мянган төгрөг болжээ. Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 25 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

 
Г.Уянга
оллоо.мн

- See more at: http://dnn.mn/%D1%82%D1%8D%D1%80%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BD-%D0%BC%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9%D0%B3-%D0%BD%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%BD-%D1%81%D0%B0%D1%8F-%D1%82%D3%A9%D0%B3%D1%80%D3%A9%D0%B3%D3%A9%D3%A9%D1%80-%D1%88%D0%B0%D0%B3%D0%BD%D0%B0%D0%BD%D0%B0/#.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.